Эхлэл Танилцуулга журам Мэдээлэл Бүртгүүлэх
Санал асуулга дуусахад:
Нийт номинациуд: 
66
Нийт нэр дэвшигчид: 
898
Best of Mongolia 2015
Best of Mongolia 2014
Best of Mongolia 2013
Best of Mongolia 2012
Очир дагинас ххк
Санал өгөх
343
Саналын тоо
Танилцуулга
Утас:
9409 9098, 9999 7530
Website:
ТАНИЛЦУУЛГА

“Очирдагинас” ХХК нь анх 2005 оны 10 сараас нарийн хиамыг үйлдвэрлэн, борлуулж эхлэснээр үйл ажиллагааны эхлэл тавигдсан. Улмаар үйл ажиллагаа нь өргөжин тэлж 2007 онд хүнсний үйлдвэрийн эрүүл ахуйн стандартад нийцсэн үйлдвэрийн байрыг ашиглалтанд оруулсанаар өөрийн гэсэн амт чанар өнгө үзэмжтэй хиаман бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн юм. Одоо тус компани нь Баянзүрх дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн байрандаа үйл ажиллагаагаа явуулж байна.


Манай компани нь анх Аянчин, Амин нутаг, Зочин, Элэгний нухаш гэсэн 4 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан. Амин нутаг давхар утлагат хиам нь манай компанийн анхны брэнд бүтээгдэхүүн ба хэрэглэгч олны таашаалыг хүртсэн борлуулалтаараа тэргүүлэгч бүтээгдэхүүн юм. Жил бүр бид бүтээгдэхүүнийхээ төрлийг нэмэгдүүлж одоо 40 гаруй нэр төрлийн хиам, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.


Анх байгуулагдах үед өдөрт 100 кг бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол одоо 50 гаруй ажилчидтай, 1300 м2 үйлвэрийн барилга, 180 тоннын хөргөлтийн зоорьтой, өдөрт 4000-6000 кг, баяр ёслолын үеэр 8000-10000 кг бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.


Очирдагинас компани нь байгуулагдсан цагаасаа үйлдвэрлэлдээ технологийн шинэ шийдэл, хүчин чадал сайтай тоног төхөөрөмж хэрэглэх, бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх тал дээр үргэлж анхаарч ирсэн.

Номинациуд
Гарах
Эхлэл   |    Удирдамж   |    Бүртгүүлэх   |    Холбоо барих
© 2016 http://bestofmongolia.mn