Эхлэл Танилцуулга журам Мэдээлэл Бүртгүүлэх
Санал асуулга дуусахад:
Нийт номинациуд: 
66
Нийт нэр дэвшигчид: 
898
Best of Mongolia 2015
Best of Mongolia 2014
Best of Mongolia 2013
Best of Mongolia 2012
Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль
Санал өгөх
116
Саналын тоо
Танилцуулга

Эм зүйн сургууль нь 2000 онд “Монос” коллеж нэртэйгээр байгуулагдаж , 2006 онд дээд сургууль, 2015 онд Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургуулийн бүрэлдэхүүн сургууль болсон бөгөөд 2006, 2013 онуудад байгууллагын анхан болон ахисан шатанд магадлан итгэмжлэгдэж, 2015 онд Эм зүйч мэргэжил нь хөтөлбөрийн магадлан итгэмжлэлд орсон.

Тус сургууль нь одоо 30 шахам багш, 650 гаруй суралцагчтай, багш нарын 28% хувь нь эрдмийн зэрэг цолтой бөгөөд тэдний дотор академич, төрийн шагналт, доктор профессорууд зэрэг өргөн мэдлэг, боловсрол, туршлагатай олон багш нар ажилладаг. Манай сургууль нь Эм зүйн ухааны бакалавр, магистрын зэрэг олгох сургалт, БНСУ-ын Олон улсын их сургуультай хамтарч “Эмийн үйлдвэрийн инженер технологи” мэргэжлээр /3+2/ хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.

Эм зүйн сургуулийн сургалтын материаллаг орчин нь хичээлийн 3 байр, биен тамирын заал, 20 шахам мянган ном бүхий номын сан, уншлагын танхим, цахим уншлагын заал, лингафоны болон компьютерийн кабинет, 20 гаруй лаборатори, эмийн ургамал тарималжуулалтын цэцэрлэгт хүрээлэн зэргээс бүрдэж байна.

Манай оюутны дадлагын үндсэн бааз нь “Монос” группын харъяа Эмийн үйлдвэр, эмийн лаборатори, Эм судлалын хүрээлэн, Эм ханган нийлүүлэх төвүүд, Олон Улсын пүүсүүдийн төлөөлөгчийн газрууд, хот хөдөө орон нутгийн эмийн сан, Эм хангамжийн газрууд, ОХУ-ын Улан-Үдэ хотын эм хангамжийн газрууд зэрэг 50 шахам байгууллагууд байна.

Номинациуд
Гарах
Эхлэл   |    Удирдамж   |    Бүртгүүлэх   |    Холбоо барих
© 2016 http://bestofmongolia.mn