Эхлэл Танилцуулга журам Мэдээлэл Бүртгүүлэх
Санал асуулга дуусахад:
Нийт номинациуд: 
66
Нийт нэр дэвшигчид: 
898
Best of Mongolia 2015
Best of Mongolia 2014
Best of Mongolia 2013
Best of Mongolia 2012
Олон Улсын Улаанбаатарын Их Сургууль
Санал өгөх
118
Саналын тоо
Танилцуулга

1993 онд Солонгос хэлний 2 жилийн дамжаа хичээллүүлж үйл ажиллагаагаа эхэлсэн тус сургууль нь 1995 онд бакалавр зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэх "Улаанбаатар коллеж" болж солонгос хэлний багш, орчуулагч мэргэжлээр, 1996 онд бизнес удирдлагын, 1997 онд компьютер програм хангамжийн мэргэжлээр тус тус элсэлт авч коллежийн түвшинд сургалт явуулах болов.

Улмаар зохих нөхцөл шаардлагыг хангасны үндсэн дээр асуудал тавьж 2002 онд БСШУЯ-ны сайдын А/421 дүгээр тушаалаар дээд сургуулийн ангилалд багтаж Улаанбаатар дээд сургууль болсон юм. 2012 онд БШУЯ-ны сайдын А/468 дугаар тушаалаар Их Сургуулийн статустай болж Улаанбаатар Их Сургууль болсон .

2015 онд БСШУЯ-ны сайдын А/389 дүгээр тушаалаар Олон Улсын Улаанбаатарын Их Сургууль болсон. 

Одоогийн байдлаар тус сургууль нь: Солонгос хэл, Солонгос судлал, Англи хэл, Бизнесийн менежмент, Эдийн засаг, Компьютерийн програм хангамж, Компьютер дизайн, Монгол судлал, Гэр бүл судлал, Нийгмийн халамж, Хөдөө аж ахуй,Ойжуулалт цэцэрлэгжүүлэлт, Сувилахуй, Эрх зүй, Төр захиргааны удирдлага гэсэн 15 тэнхимтэй, 29 мэргэжлээр сургалт явуулдаг хувийн хэвшлийн томоохон Их Сургууль болон өргөжин хөгжиж байна. Тус сургуульд өнөөдрийн байдлаар 3170 оюутан, 370 гаруй магистрант докторант суралцаж, 116 эрдэмтэн багш нар хичээл зааж байна.

Нийт багш нарын 30 гаруй хувь нь эрдмийн зэрэг, цолтой эрдэмтдээс бүрдэж байна. Тус сургуулийн 4910 суудал бүхий хичээлийн I,II байранд Солонгос судлал, Монгол судлал, Бизнес судалгааны 3 төв, тус бүр 30-40 компьютер бүхий компьютерийн 4 кабинет, сувилахуйн мэргэжлийн лабораториудаас гадна химийн лаборатори, биологийн лаборатори, 60 компьютер бүхий солонгос хэл, англи хэлний интерактив сургалтын кабинет, хамгийн сүүлийн үеийн хүчин чадал бүхий интернетийн төв тус тус ажиллаж байна.

Түүнчлэн 80-350 хүний багтаамжтай лекцийн 4 танхим, 200 хүний суудалтай уншлагын танхим, биеийн тамирын их, бага заал, 500 оюутны багтаамжтай цайны газар, 300 оюутны дотуур байр зэрэг барилга байгууламж, материаллаг баазтайгаар ажиллаж байна.

Тус сургуулийг өнгөрсөн 20 жилийн хугацаанд:

  • солонгос хэлний орчуулагч 652
  • солонгос судлаач 129
  • санхүүгийн менежментээр 199
  • маркетингийн менежментээр 166
  • үйлдвэрлэлийн менежментээр 72
  • аялал жуулчлалын менежментээр 97
  • бизнесийн менежментээр 198
  • бизнес эдийн засгийн менежментээр 39
  • олон улсын эдийн засагч 180
  • нягтлан бодогч 30
  • программ хангамжийн инженер 749,
  • компьютерийн дизайнер 92
  • үйлдвэрлэлийн дизайнер 33
  • интерьерийн дизайнер 22
  • англи хэлний орчуулагч 202
  • англи хэлний багш 17
  • гэр бүл судлаач 176
  • монгол-солонгос хэл судлаач 90
  • мал аж ахуйгаар мэргэшсэн фермер 90,
  • сувилагч 249
  • эрхзүйч 153

Бакалаврын зэрэгтэй нийт төгсөгчид: 3705

Магистрын зэрэгтэй нийт төгсөгч: 464

Одоо Олон Улсын Улаанбаатарын Их Сургуульд суралцаж буй нэг оюутанд 18 ширхэг ном сурах бичиг, 6,2 м2 хичээлийн байрны талбай, 580.5 мянган төгрөгийн багаж, тоног төхөөрөмж оногдож байна.

Номинациуд
Гарах
Эхлэл   |    Удирдамж   |    Бүртгүүлэх   |    Холбоо барих
© 2016 http://bestofmongolia.mn