Эхлэл Танилцуулга журам Мэдээлэл Бүртгүүлэх
Санал асуулга дуусахад:
Нийт номинациуд: 
66
Нийт нэр дэвшигчид: 
898
Best of Mongolia 2015
Best of Mongolia 2014
Best of Mongolia 2013
Best of Mongolia 2012
Монголын үндэсний их сургууль
Санал өгөх
1000
Саналын тоо
Танилцуулга
Утас:
88128888, 93399999,86991127

Танилцуулга

 

Монголын Үндэсний Их Сургууль нь 1998 онд байгуулагдсан цагаасаа хойш одоог хүртэл боловсролын салбарт 17 дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 10 салбар сургууль 80 гаруй мэргэжлээр 11000 оюутан, 500 гаруй багшлах боловсон хүчинтэй боловсролын салбарт зүтгэж байна.

Тус сургууль нь Монгол улсад анх удаа 40000 мкв талбай бүхий хамгийн анхны, хамгийн том “Эрдэм шинжилгээ Инноваци технологийн төв”-ийг байгуулж боловсролын салбарт 80 тэрбумын хөрөнгө оруулалт хийж байна.

Мөн Монголын хамгийн том хувийн Их сургуулийн хувьд боловсролын салбарт хамгийн өргөн хүрээтэй ажиллаж, эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулан, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа хэрэгжүүлэхээр зорилт тавин ажилладаг билээ. Мөн гадны их дээд сургуулиудтай томоохон төслүүд дээр хамтран хэрэгжүүлдэг бөгөөд Станфордын их сургуулийн Анагаахын сургуультай хамтран яаралтай тусламжийн анхны онлайн сургалтыг зохион байгуулагддаг.Мөн Калифорниагийн их сургуультай хамтран “Solar project” төсөл дээр 2014 оноос хойш ажиллаж байгаагаас гадна Нидерландын засгийн газар болон Сингапур улстай хамтарсан “Green house” төслийг хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөөд байна.

БНСУ, БНХАУ, ОХУ, АНУ, Австрали, Япон, Тайвань,Энэтхэг, Польш зэрэг 40 орны нийт 50 гаруй их сургуулиудтай эрдэм шинжилгээ, сургалтын үйл ажиллагаагаар хамтран ажиллахаас гадна багш, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байна.

Номинациуд
Гарах
Эхлэл   |    Удирдамж   |    Бүртгүүлэх   |    Холбоо барих
© 2016 http://bestofmongolia.mn