Эхлэл Танилцуулга журам Мэдээлэл Бүртгүүлэх
Санал асуулга дуусахад:
Нийт номинациуд: 
66
Нийт нэр дэвшигчид: 
898
Best of Mongolia 2015
Best of Mongolia 2014
Best of Mongolia 2013
Best of Mongolia 2012
ОЮУ МАНДАЛ ХХК
Санал өгөх
252
Саналын тоо
Танилцуулга
Утас:
Facebook:

Манай Компани анх 1996 оны 04-р сарын 15-нд хуучнаар аймгийн нэгдэл дундын үйлдвэрийн суурин дээр тус компанийг үүсгэн байгуулсан бөгөөд мэргэжлийн 50 гаруй ажиллагсадтай Гадаад дотоод худалдаа, Амралт, Авто тээвэр, барилга угсралт, зочид буудал, шатахуун импортлох худалдан борлуулах чиглэлээр өнөөг хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулж байна.

 

Одоогоор тус компани нь:

  • Ресторан, караоке, 50 ортой Цамбагарав зочид буудалтай
  • Бенз, Краз, Камаз, Урал зэрэг хүнд даацын машин, Микро автобус, Терёно, Мазда, Уаз-469, Маяти, Парадо зэрэг суудлын автомашинтай
  • Токарь, дархан, гагнуурын цехтэй
  • 3000 гаруй малтай
  • Аймгийн төвөөс 30 км-т орших "Баянбулаг" том хүний амралтын газартай
  • ОХУ-д Бийск хотын "Дарьяа" компанитай хамтарсан гурилын үйлдвэртэй
  • 2003 оны "Хэрэглэгчдийн Найдвартай Түнш" байгууллага
  • 2004 оны "Шилдэг Импортлогч" цомын эзэн
  • 2005 оны "Монгол Улсын Үйлдвэр Худалдааны яамны Хүндэт тэмдэг"
  • 2006 оны "Шилдэг Импортлогч" цомын эзэн
  • 2007 оны "Хамгийн таатай ажлын байр бий болгогч байгууллага"
  • 2008 онд Монгол Шуудан банкны "Шилдэг харилцагч"
  • 2010 онд "Шилдэг татвар төлөгч байгууллага"
  • 2015 онд "Шилдэг ААНэгж байгууллага"-аар шалгарсан эвсэг, хөдөлмөрч хамт олон бүрдэн ажиллаж байна.

 

Манай хамт олон өөрийнхөө хөрөнгө оруулалтаар сүүлийн жилүүдэд аймгийн төвд "Цамбагарав" зочид буудал, 30, 35-н айлын орон сууцны барилга, 200м3 багтаамжтай ШТС барьж ашиглалтанд оруулаад байна.

 

Бид Н-80, Р-92, П-95, С-98 маркийн авто бензин, дизелийн өвөл зуны түлш бүх төрлийн тос тосолгооны болон газрын тосны бүтээгдэхүүний импорт, хадгалалт, түгээх чиглэлүүдээр үйл ажиллагаагаа явуулдаг.

 

Манай компани нь ОХУ-ын Газпром нефть, Роснефть, Лукойл зэрэг үйлдвэрлэгчидтэй хамтран ажилладаг. ОХУ-ын Бийск хотод Дарьяа гурилын үйлдвэрийн 49 хувийг эзэмшдэг.

 

ОХУ-аас бензин, дизель тулшийг тогтмол импортлон өөрийн Шатахуун Түгээх Станцуудаар хамгийн хямд үнээр худалдан борлуулж, орон нутгийн шатахууны хэрэгцээг 30-40%-ийг ханган нийлүүлж байна.

"Монголын Нефть, Хийн Үндэсний Ассоциаци”-ийн гишүүн байгууллага юм.

Номинациуд
Гарах
Эхлэл   |    Удирдамж   |    Бүртгүүлэх   |    Холбоо барих
© 2016 http://bestofmongolia.mn