Эхлэл Танилцуулга журам Мэдээлэл Бүртгүүлэх
Санал асуулга дуусахад:
Нийт номинациуд: 
66
Нийт нэр дэвшигчид: 
898
Best of Mongolia 2015
Best of Mongolia 2014
Best of Mongolia 2013
Best of Mongolia 2012
УЛААНБААТАР ЭРДЭМ ИХ СУРГУУЛЬ
Өрсөлдөж буй номинаци:
Санал өгөх
143
Саналын тоо
Танилцуулга

УЭИС-ийн эрхэм зорилго


Улаанбаатар Эрдэм Их Сургуулийн эрхэм зорилго нь Монгол Улсын эрчимтэй хөгжилд хувь нэмрээ оруулж чадах, олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц мэдлэг чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

СУРГУУЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Улаанбаатар Эрдэм Их Сургууль нь 1996 онд үүсгэн байгуулагдсанаас хойш 20 жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Тус сургуулийн үүсгэн байгуулагч нь шинжлэх ухааны доктор, академич Т.Дорж юм.
УБЭИС нь 2003 онд анхны, 2008 онд 2 дахь удаагийн магадлан итгэмжлэлд орж, 2018 он хүртэл магадлан итгэмжлэгдсэн төдийгүй БШУЯ-ны сайдын баталсан А/449 тоот тушаалаар 2012 онд их сургуулийн ангилалд шилжин ажиллах болсон. Манай сургууль 6 ерөнхий чиглэлээр 24 мэргэжлийн хөтөлбөрөөр сургалт явуулдаг. Багшлах боловсон хүчин, сургалтын хөтөлбөр, материаллаг баазын хувьд төлөвшсөн, эрчимтэй хөгжиж байгаа сургууль юм.
Тус сургуулийн бакалавр, магистрын өдөр, орой, эчнээ салбарт 2100 оюутан суралцдаг, 80 гаруй үндсэн багштай, тэдний 40 гаруй хувь нь эрдмийн зэрэг цолтой.

ГАДААД ХАРИЛЦАА

Манай сургуулийн гадаад харилцаа эрчимтэй хөгжиж, өргөжин тэлсээр ирлээ. Тус сургууль Япон, ОХУ, Польш, Хятад, Өмнөд Солонгос, Энэтхэг улсуудын их, дээд сургуулиудтай ажил хэргийн холбоо тогтоон сургалт, эрдэм шинжилгээний хүрээнд идэвхитэй хамтран ажиллаж байна. Мөн Японы Акита Мужийн Их Сургуультай жил бүрийн Оюутны шинжлэх ухаан-технологийн хамтын бүтээл төслийг хэрэгжүүлж, түүнд дотоодын зарим их, дээд сургуулийг тогтмол оролцуулж байгаа.

БАГШЛАХ БҮРЭЛДЭХҮҮН

Тус сургууль багшлах боловсон хүчнээр бүрэн хангагдсан. Үндсэн багш 80 гаруй, гэрээт багш 20, нийт үндсэн багшийн 40 гаруй хувь нь эрдмийн зэрэг цолтой. Үүний зэрэгцээ гадаадын зочин профессор багш нар тус сургуульд байнга ажиллаж ирсний дотор Япон Улсаас дэд проф. Ф.Ямада, док. С. Катагучи, Солонгос Улсаас магистр Хён Хен нарыг нэрлэж болно.
Тус сургуулийн үйл ажиллагааны гол чиглэл нь эрдэм шинжилгээний ажил бөгөөд нийт багш нарын 30 гаруй хувь нь түүнд хамрагдаж, өөрийн орны болон олон улсын, аж ахуйн нэгж, байгууллагуудын захиалгат эрдэм шинжилгээний ажлыг гүйцэтгэж байна. Мөн оюутнууд салбар, салбартаа ЭШ-ний секц, дугуйлан болон шавь сургалтанд хамрагдаж, жил бүр оюутны ЭШ-ний салбар хуралдаан зохион байгуулж байна.

Номинациуд
Гарах
Эхлэл   |    Удирдамж   |    Бүртгүүлэх   |    Холбоо барих
© 2016 http://bestofmongolia.mn