Эхлэл Танилцуулга журам Мэдээлэл Бүртгүүлэх
Санал асуулга дуусахад:
Нийт номинациуд: 
66
Нийт нэр дэвшигчид: 
898
Best of Mongolia 2015
Best of Mongolia 2014
Best of Mongolia 2013
Best of Mongolia 2012
Жаст Ойл ХХК
Санал өгөх
287
Саналын тоо
Танилцуулга
Утас:
Facebook:
Website:

Бидний тухай

 

“Жаст Ойл” ХХК нь газрын тосны бүтээгдэхүүний 4 агуулах, хот, орон нутагт байрлах нийт 43 шатахуун түгээх станцаар дамжуулан 360 гаруй ажиллагчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Харьяа бааз, агуулах шатахуун түгээх станцуудаа шинэчлэн засварлаж, автоматжуулснаар өөрийн компанийн өнгө төрх, имижийг бүрдүүлж чадсан бөгөөд 2011 онд Монгол улсын газрын тосны бүтээгдэхүүний салбарын “ШИЛДЭГ КОМПАНИ”-иар өргөмжлөгдөөд байна.

Зам тээвэр, эрчим хүч, уул уурхай, газар тариалан, барилга зэрэг эдийн засгийн бүхий л салбаруудын газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээг тасралтгүй найдвартай хангаж улс орны голлох обьектууд болон томоохон үйлдвэр аж ахуйн нэгж байгууллагуудтай байнгын түншийн холбоотой ажиллаж 2011 оны байдлаар нийт 130 орчим мянган тонн газрын тосны бүтээгдэхүүнийг борлуулж улсын төсөвт 10,9 тэрбум төгрөгийн татвар төлсөн.

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Showing image 1 of 9

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

 

  • Газрын тосны бүтээгдэхүүний импорт
  • Газрын тосны бүтээгдэхүүний бөөний болон жижиглэн худалдаа
  • Газрын тосны бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлт
  • Автохимийн бүтээгдэхүүний борлуулалт
  • Авто болон ахуйн газийн жижиглэн болон бөөний худалдаа
  • Автомашины дагалдах хэрэгсэл, аккумлятор, аяны хэрэгсэлийн худалдаа

Шатахуун хүлээн авах, хадгалах, тээвэрлэх, түгээх бүх шат дамжлагад бүтээгдэхүүний чанарын хяналтын нарийвчилсан шинжилгээг орчин үеийн лабораторийн багаж төхөөрөмж, хэмжих хэрэгслийг ашиглан гүйцэтгэж чанарын шаардлагыг бүрэн хангасан газрын тосны бүтээгдэхүүнийг хэрэглэгчиддээ түгээдэг.

Газрын тосны бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хэмжлийн нарийвчлалыг хангасан стандарт хэмжилзүйн газраар баталгаажуулсан өндөр нарийвчлал бүхий хэмжүүр хэмжих хэрэгслийг ашиглан түгээж, мэргэжлийн байгууллагуудын хяналтан дор ажиллаж байна.

Харилцагч хамтран ажиллагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцүүлэн, сэтгэл ханамжийг дээшлүүлэхийг эрмэлзэж, ШТС-уудын автоматжуулалтыг үе шаттайгаар хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Нефтийн агуулах баазийг бүрэн автоматжуулан технологийн дэвшлийг нэвтрүүлэн ажиллаж байна.

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД

  • Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр
  • Монголын Төмөр Зам
  • Мон Эко ХХК- Хөшөөтийн уурхай
  • Таван толгой
  • Багануур ХК
 
Номинациуд
Гарах
Эхлэл   |    Удирдамж   |    Бүртгүүлэх   |    Холбоо барих
© 2016 http://bestofmongolia.mn