Эхлэл Танилцуулга журам Мэдээлэл Бүртгүүлэх
Санал асуулга дуусахад:
Нийт номинациуд: 
66
Нийт нэр дэвшигчид: 
898
Best of Mongolia 2015
Best of Mongolia 2014
Best of Mongolia 2013
Best of Mongolia 2012
М-СИ-ЭС ГРУПП
Санал өгөх
789
Саналын тоо
Танилцуулга
Утас:
Facebook:
Website:

Хэтийн зорилго:

Хэрэглэгч, харилцагчидаа дээдэлдэг, Монголдоо хамгийн ихээр шимтэн уудаг ундааг үйлдвэрлэгч, борлуулагч, зах зээлд нэвтрүүлэгч тэргүүний компани болохыг эрмэлзэнэ.

 

Эрхэм зорилт:

- Кока-Кола компанийн уламжлал, стандартыг Монголдоо тууштай баримтлан, дээд зэргийн чанар, баталгаатай ундааг үйлдвэрлэнэ.

- Кока-Кола компанийн бүтээгдэхүүнийг Монгол хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ болгохын тулд боломжын үнээр “хүссэн цагт нь гарын дор” байлгах нөхцөлийг бүрдүүлнэ.

- Бид харилцагчидаа дээдэлсэн, үйлчилгээгээрээ дэлхийн жишигт хүрэхүйц Монголын тэргүүний компани болно.

- Удирдлагын шударга зарчмыг мөрдлөгө болгон, ажиллагсадынхаа нэр төрийг эрхэмлэн хүндэтгэж, тэднийг эрүүл, найрсаг, аюулгүй ажиллах нөхцөлөөр хангана.

- Хувь эзэмшигчидийнхээ хүлээж буй ногдол ашгийг олж хуваарилна.

- Дэлхийн хаанаас ч, аль ч орноос ч авсан Кока-Кола компанийн бүтээгдэхүүн нэг ижил амт, чанарыг үзүүлж байх нь дээрх зорилгын биелэлт болдог.

 

М-СИ-ЭС КОКА-КОЛА компанийн чанар, хүнсий аюулгүй байдлын бодлого

Дэлхий дахинд бидний үйлдвэрлэн түгээж буй бүтээгдэхүүнийг хамгийн өндөр чанартай, амны цангаа тайлан сэргээгч бүтээгдэхүүн гэж итгэдэг. Чанар бол бидний хийж буй бүхий л үйлдэлд шингэж байдаг. Кока-Колагийн системд ажиллаж буй хүн бүхэн энэ их итгэлийг зүтгэлээр хариулж, үнэхээр чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэж чаддаг. Бидний амжилтын үндэс бол ЧАНАР юм.

Бид энэхүү алтан дүрмийг өвлөж авсан, цаашид ч ХААНА Ч НАЙДВАРТАЙ, ТӨГС БҮТЭЭГДЭХҮҮН-ийг өвлүүлэн ажиллах болно.

 

М-СИ-ЭС КОКА-КОЛА компанийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн талаар баримтлах бодлого

Бид компанийнхаа бүхий л үйл ажиллагаанд хөдөлмөрийн эрүүл, аюулгүй орчин, нөхцөлийг бүрдүүлж, Монгол улсын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хууль дүрмийн хүрээнд Кока Колагийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагууд, М-Си-Эс Группын хөдөлмөрийн аюулгүй байдлын бодлого зэргийг өдөр тутам мөрдөж ажиллана.

Нийт ажилчдын болон гэрээт ажилчдын ажлын байрнаас шалтгаалсан осол, гэмтэл, өвчлөл гаргахгүй байхыг зорьж ажиллана.

 

М-СИ-ЭС КОКА-КОЛА компанийн байгал орчны талаар баримтлах бодлого

Байгаль орчны үзүүлэлт бол бидний бизнесийн амжилтын үндэс тул хүрээлэн буй орчны эрүүл, тогтвортой байх тал дээр анхаарал хандуулж ажиллах бизнесийн соёлыг бий болгоно. Бид Монгол Улсын байгаль орчны талаар баримтлах бодлого, хууль дүрмийн хүрээнд Кока Колагийн байгаль орчны шаардлагыг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөж ажиллана.

Номинациуд
Гарах
Эхлэл   |    Удирдамж   |    Бүртгүүлэх   |    Холбоо барих
© 2016 http://bestofmongolia.mn