Эхлэл Танилцуулга журам Мэдээлэл Бүртгүүлэх
Санал асуулга дуусахад:
Нийт номинациуд: 
66
Нийт нэр дэвшигчид: 
898
Best of Mongolia 2015
Best of Mongolia 2014
Best of Mongolia 2013
Best of Mongolia 2012
Сүлд
Өрсөлдөж буй номинаци:
Санал өгөх
294
Саналын тоо
Танилцуулга
Утас:
Facebook:
Website:

 

“Сүлд ” HD телевизийн танилцуулга

Спортын “Сүлд” Телевиз нь 2014 оны 7 сарын 10-ны өдөр анхны эфирээ орон даяар цацаж эхэлсэн бөгөөд шинэ удирдлагын багтай, шинэ бодлого өнгө төрхтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хугацаанд манай хамт олон бүтээлч, шинэлэг байхыг алхам тутамдаа зорьж телевизийн хөгжлийг шинэ шатанд хүргэхээр техник технологийн шилдэг шийдлийг нэвтрүүлж албан ёсны зохиогчийн эрхтэй бүтээлүүдийг үзэгчиддээ хүргэх зэргээр багагүй ажлуудыг хийгээд байна.

Хамтран ажилладаг холбоод :

  • Монголын волейболын холбоо
  • Монголын хөл бөмбөгийн холбоо
  • Монголын морин спорт уяачдын холбоо
  • Монголын Боксын холбоо
  • Монголын Тэквондогийн холбоо
  • Монголын авто машин мотоциклын спортын холбоо
  • Монголын бодибилдинг фитнесс-н холбоо
  • Монголын Буудлага спортын холбоо
  • Монголын Жудо бөхийн холбоо
  • Монголын Сагсан бөмбөгийн холбоо
  • Монголын Үндэсний сурын холбоо
  • Монголын Кикбоксын холбоо

гэх мэт спортын 50 гаруй холбоодтой хамтын ажилгааны гэрээтэйгээр улс, хот, бүсийн уралдаан тэмцээнүүдийг чанарын өндөр түвшинд HD форматаар шууд болон бичлэгээр дамжуулан үзэгчиддээ хүргэж байна.

Шууд дамжуулсан нэвтрүүлэгүүд:

  • Ардын хуьсгалын 92 жилийн Үндэсний бөхийн барилдаан
  • Ардын хуьсгалын 92 жилийн хурдан морьны уралдаан
  • Дунд говь аймгийн “Мандалын хурд” хурдан морины уралдаан
  • Клубуудын аварга шалгаруулах волейболын “НАМРЫН ТЭРГҮҮН” тэмцээн
  • Супер-8 Идэрчүүдийн шилдэг багуудын волейболын тэмцээн
  • Богд хайрханы хишиг барилдаан 2014 12 16-нд
  • Самбо бөхийн өсврийн аварга шалгаруулах тэмцээн
  • Чөлөөт бөхийн өсвөрийн улсын аварга
  • Сар шинийн үндэсний бөхийн барилдаан

зэрэг маш олон уралдаан тэмцээнүүдийг HD форматаар өнгө дүрс чанарын өндөр түвшинд амжилттайгаар үзэгч олон түмэндээ хүргэсэн билээ.
Энэ удаа мөн “Дүнжингаравын хурд 2015” хаврын бүсийн уралдаан, Хангай бүс, Говийн бүсийн уралдаануудын шууд дамжуулалтын эрхийг авч бэлтгэл ажилдаа шамдан ажиллаж байна.
Спортын контентийг эзэмшигч Английн IMG медиа, SNTV- компаниас cпортын тэмцээнүүдийн тоглолтыг албан ёсны эрхтэйгээр худалдан аваад байгаа бөгөөд ганцхан “Сүлд” телевизийн эфирээр үзэх боломжийг үзэгч олондоо олгоод байна.
Оросын “Россия 2” телевизтэй хамтран ажиллахаар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэгээ зураад байгаа билээ.

Гишүүнчлэл :

Монголын телевизүүдйин холбоо International Academy of Television Arts & Sciences

Техник технологи:

“Сүлд ” телевиз нь Panasonic фирмийн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдээр бүрэн тоноглогдож, SMPTE 292М (H.264/MPEG-4 AVC) олон улсын стандартын дагуу дүрсийг HD 1080 50i-1920x1080 pixel нягтаршилттай, дууг AES/EBU стандартын дагуу францын Dalet фирмийн Dalet Brio-Playout сервереер эфирээ дамжуулдаг. “Сүлд ” телевиз хоногт 18 цагийн нэвтрүүлгийг Univision IPTV , Skymedia IPTV сувгаар, Сансар кабель, “Сансар MDHS”, “MNBC”, “Хийморь” “Талст”, мөн “DDish” сансарын хиймэл дагуулийн 19-р сувгаар орон даяар төдийгүй Солонгос, Хятад, Казахстан, Энэтхэг болон Азийн 29 гаруй оронд тус тус эфирээ дамжуулж байна.
“Сүлд” телевиз нь өөрийн Вэб хуудсаараа дэлхийн өнцөг булан бүрт суугаа үзэгчиддээ online-р шууд үзэх болон үндсэн эфирээ 30 хоногоор ухраан үзэх боломжийг олгоод байгаа билээ. Мөн сүүлийн үеийн шилдэг технологи болох / cloud / үүлэн системийг ашиглан бүх төрлийн смарт гар утас болон таблет дээр үзэх боломж бүхий android, IOS application-аас “Сүлд” телевизийн эфирийг үзэх боломжийг бүрдүүлж өгсөн.
“Сүлд” телевиз нь явуулын станц шилэн кабель, радио долгион интернет 3G, 4G системүүдийг ашиглан Монгол улсын 21 аймаг болон дэлхийн аль ч улсаас дуу дүрсний өндөр чанартайгаар шууд дамжуулалт хийх бүрэн боломжтой.

“СҮЛД” ТЕЛЕВИЗИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.БАТБАЯР
Номинациуд
Гарах
Эхлэл   |    Удирдамж   |    Бүртгүүлэх   |    Холбоо барих
© 2016 http://bestofmongolia.mn