Эхлэл Танилцуулга журам Мэдээлэл Бүртгүүлэх
Санал асуулга дуусахад:
Нийт номинациуд: 
66
Нийт нэр дэвшигчид: 
898
Best of Mongolia 2015
Best of Mongolia 2014
Best of Mongolia 2013
Best of Mongolia 2012
Сүү Хувьцаат Компани
Санал өгөх
756
Саналын тоо
Танилцуулга
Утас:
70007755, 77072222

Сүү ХК нь Монголд анх удаа сүү бэлтгэлийн нэгдсэн системийг нэвтрүүлснээр Улаанбаатар хот орчим, Төв, Дархан, Сэлэнгэ, Орхон, Хэнтий аймгийн 30 орчим чиглэлийн нийт 2500 гаруй малчидтай хамтран ажиллаж, хэрэглэгчиддээ экологийн цэвэр бүтээгдэхүүнийг хүргэж байна.

Ард иргэдээ чанартай, эрүүл ахуйн шаардлага хангасан, монгол үнээний шимт сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангахын тулд бид хариуцлагаа ухамсарлан, цаг агаарын хүнд хэцүү ямар ч нөхцөлд, жилийн дөрвөн улиралд 2500 гаруй бэлтгэн нийлүүлэгчийнхээ хотноос сүүгээ шинээр нь татан авч, мандах нартай уралдан тээвэрлэж, эрүүл аюулгүй экологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж, хүнс үйлдвэрлэлийн салбартаа манлайлан ажиллаж байна.  

2015 онд нийт 9,5 тэрбум төгрөгийн 13,1 сая литр сүүг малчид, фермерүүдээс татан авч боловсруулан, эцсийн бүтээгдэхүүн болгож, нийслэлийн хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг хангажээ.

Үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд болох сүүний чанарыг алдагдахаас сэргийлэх, шат дамжлагыг бууруулах, цаг хугацаа хэмнэхийн тулд Сүү цуглуулах цэг, Сүүний хөргөлттэй тасгуудыг чиглэл бүрт ажиллуулдаг.

Малчдын нийгмийн асуудлыг шийдэх, дэмжих зорилгоор хийгдсэн ажлууд:

Чанартай сүү үйлдвэрлэл, бэлтгэн нийлүүлэгчдийг дэмжих зорилгоор 2012 оноос эхлэн жил бүр сүүний зориулалтын 600 ширхэг бидоноор малчид, фермерүүдийг хангаж байна.

Мөн хивэг тэжээл, рапсын шахдас, сүүний шүүлтүүр, нэмнээ зэргээр хангаж, малчдад банкнаас зээл авахад нь тодорхойлолт гарган өгөхөөс гадна мал сүргийн шинэчлэлд анхааран ажиллаж байна.

Малчдын дунд чанартай сүү үйлдвэрлэл, мал эмнэлэг, ариун цэврийн сургалтыг жил бүр зохион байгуулж, сүүний гарц, чанарыг сайжруулах, бэлтгэн нийлүүлэгчдээ чадавхижуулахад анхаарч ажиллав. Мөн сүүлийн арван жил “Шилдэг бэлтгэн нийлүүлэгчдийн чуулга уулзалт”-ыг уламжлал болгон зохион байгууллаа.

Тооны хэлээр...

2015 оны байдлаар 2500 гаруй малчид, фермерүүдээс хоногтоо 50 орчим тонн сүү бэлтгэн авч, ариутган, хэрэглэгчиддээ хүргэсэн.

“Сүү” ХК-ийн 1 сүүний машин жилд дунджаар 120,000 км зам туулж, 1 сая орчим литр сүү тээвэрлэдэг.

Малчдаас авсан сүүгээ бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэхийн өмнө хими, микробиологийн 13 төрлийн шинжилгээг өөрийн итгэмжлэгдсэн лабораторидоо шинжилдэг.

Номинациуд
Гарах
Эхлэл   |    Удирдамж   |    Бүртгүүлэх   |    Холбоо барих
© 2016 http://bestofmongolia.mn