Эхлэл Танилцуулга журам Мэдээлэл Бүртгүүлэх
Санал асуулга дуусахад:
Нийт номинациуд: 
66
Нийт нэр дэвшигчид: 
898
Best of Mongolia 2015
Best of Mongolia 2014
Best of Mongolia 2013
Best of Mongolia 2012
Үй цай бүрэн дунд сургууль
Өрсөлдөж буй номинаци:
Санал өгөх
144
Саналын тоо
Танилцуулга
Утас:
Facebook:

1997-1998 он

Үй-Цай бага сургууль 1-р ангийн 30 сурагч, хятад хэлний хоёр багш, бага ангийн нэг багш, нэг үйлчлэгчтэй байгуулагдав.Хүүхдийн ордноос зохион байгуулсан Хятад хэлний олимпиадад манай сурагчид анх удаа оролцож 3-р байр, шагналт байруудад шалгарав.Сургуулийн захирал Д.Баяраа хос хэлний тэнцвэрт сургалтын хөтөлбөрийг боловсруулж, туршилт судалгааны ажлаа эхлэв.

           1998-1999 он

БНХАУ-ын АИХ-ын Байнгын хорооны даргын гэргий Ю.Вэйн, МУ-ын УИХ-ын дарга Р.Гончигдоржийн гэргий Я.Хишигт нар манай сургуульд зочлов.

            1999-2000 он

ӨМӨЗО-ны Хөх хотын Үндэстний дунд сургууль болон Хянган замын Үндэстний бага сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, багш сурагч солилцох, ном сурах бичиг, хэрэглэгдэхүүн нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллаж эхлэв. Хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Үй-Цай дунд сургууль болон өргөжив. Энэ үед сургууль 145 сурагч, хятад хэлний 5 багш, бага ангийн 3 багш, дунд ангийн 1 багш, 2 үйлчлэгчтэй үйл ажиллагаа явуулж байв.

            2000-2001 он

ӨМӨЗО-ны Монгол үндэстний Багшийн их сургууль, Хөх хотын хятад үндэстний Багшийн их сургуулиас хятад хэлний мэргэжилтэй 4 багш уригдан ажиллав. Нийслэлийн хятад хэлний анхдугаар олимпиадыг тус сургуулиас санаачилж БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам, МУИС, ХУИС, МУБИС, Нийслэлийн Боловсролын Газар, Монгол-Хятадын Найрамдлын нийгэмлэгтэй хамтран зохион байгуулж манай сурагчид алт, мөнгө, хүрэл медалиар шагнагдаж багаараа 1-р байрт шалгарч шилжин явах цомын эзэн болов.

            2002-2003 он

Манай багш сурагчдын анхны хамтын бүтээл болох хятад хэлнээс орчуулсан дорнын гүн ухааны агуулгатай сургаал, үлгэрийн цоморлиг “Дэггүй жаахан тооройнууд” ном бяцхан уншигчдын гар дээр очив. БНХАУ-ын Хэбэй мужийн Жан Жа Куо хотын Хос хэлний Бэй Лунь дунд сургуультай хамтран Хятад хэлний бэлтгэл ангийг тус хотод нээж ажиллуулав. Хотын төвд байрлалтай 1862,7 мкв талбай бүхий 2 давхар өөрийн өмчлөл бүхий сургуулийн барилгад шилжин оров.

            2003-2004 он

Манай сурагчид хятад хэлний улсын анхдугаар олимпиадын 5 алт, 3 мөнгө, 3 хүрэл медал, тэргүүн байрын шилжин явах цом мөн “Шилдгийн шилдэг” хүүхдээр шалгарсан сурагч Б.Дэлгэрзаяа Бээжин хотын Багшийн Их Сургуульд хэлний мэдлэгээ дээшлүүлэх эрхийн бичгийг Монгол Улсын БСШУЯ-ны сайд А.Цанжид, БНХАУ-ын Соёлын Яамны сайд Сунь Жиа Жэн нараас гардан авлаа.

           2004-2005 он 

Бээжин хотноо зохион байгуулагдсан гадаад орны хятад хэлний багш нарын анхдугаар хуралд сургуулийн захирал Д.Баяраа оролцов. БНХАУ-ын Боловсролын яамнаас жил бүр дэлхийн 27 улс оронд зохион байгуулдаг хятад хэлний мэдлэгийн түвшин тогтоох HSK шалгалтын дунд түвшний ангилалд манай сурагчид 7жи-8жи үнэлгээ авч, БНХАУ-ын Боловсролын яамнаас манай 4 сурагч Шанхай хотын Дорно дахины их сургуульд суралцаж хэлний чадвараа дээшлүүлэх урилгыг гардан авлаа.

2005-2006 он

Хятад хэлний улсын хоёрдугаар олимпиадаас 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медалийг авч багаараа Тэргүүн байрт шалгарч хоёр дахь удаагаа шилжин явах “Цом”-ын эзэн болов. ОХУ-ын Чита, Улан-Үдэ хотын хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сургуулиудаас багш, сурагчид хятад хэлний улсын хоёрдугаар олимпиадад урилгаар оролцож, хятад хэлний сургалтын агуулга, арга технологи, зохион байгуулалтын талаар харилцан туршлага солилцон, гадаад харилцаа хамтын ажиллагааны чиглэлээр гэрээ байгуулав. Бүрэн дунд боловсролын анхны төгсөлтөө хийв. Сурагчдын 98 хувь нь их, дээд сургуульд элсэн орсноос сурагч Б. Баярмагнай МИУС-д 2 жилийн сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөн суралцах урилгыг БСШУ-ны яамнаас гардан авав. Сурагчдыг амрах, сургалт аялалд оролцох, хэлний чадварыг сайжруулах нөхцлөөр хангах зорилгоор “Төгөлдөр” сургалт, аялал жуулчлалын төвийг үзэсгэлэнт байгальтай Тэрэлж горхийн Сонгинотын аманд нээн ажиллуулав. Сургуулийн захирал Д.Баяраа БНХАУ-ын ӨМӨЗО-ны Багшийн их сургуулийн Монгол судлалын дээд сургуулийн Хос хэлний тэнхимд Үй- Цай дунд сургуулийн хятад хэлний сургалтын агуулга , арга технологи, орчин, үнэлгээ, төгсөгчийн загварын талаархи “Хос хэлний тэнцвэрт сургалтын хөтөлбөрийн үр дүнгээс” сэдэвт туршилт судалгааны ажлын дүнгээр илтгэл тавьж өндөр үнэлгээ авч, ӨМӨЗО-ны “Сурган хүмүүжүүлэх ухаан” сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлэв. Сургуулийн захирал “Хос хэлний тэнцвэрт сургалтын хөтөлбөрийн туршилт судалгааны ажлын үр дүн” сэдвээр докторын зэргийн урьдчилсан хамгаалалтаа гүйцэтгэв. Хятад хэлний түвшин тогтоох HSK –н шалгалтанд сургуулиараа амжилттай оролцож БНХАУ-ын Боловсролын Яамны урилгаар 9 сурагч Бээжин хотын Багшийн Их Сургуульд суралцаж хэлний чадвараа дээшлүүлэв. Шанхай хотноо зохион байгуулагдсан гадаадын 50 гаруй орны хятад хэлний сургалттай сургуулиудын захирлууд оролцсон “Орчин үеийн хятад хэлний сургалт” семинарт тус сургуулийн Удирдах Зөвлөлын дарга Д. Цэцэгмаа оролцож сургалтын ажлын туршлага солилцов.

2006-2007 он

10 жилийн түүхт ойгоо тэмдэглэн өнгөрүүлэв. Нийслэлийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай бага сургуулиудын Математикийн олимпиадад манай баг амжилттай оролцож 4 дүгээр ангийн сурагч Ч. Батбаяр гуравдугаар байранд шалгарч хүрэл медалийн эзэн болов. Хятад хэлний мэдлэгийн түвшин тогтоох HSK шалгалтанд сургуулиараа амжилттай оролцож 4-р ангийн сурагчид анхан шатны төвшинд 4 жи, дунд ангийн сурагчид дунд шатны ангилалаас 5жи-8жи, ахлах ангийн сурагчид дээд шатнаас 9 жи-10жи үнэлгээ бүхий сертификатын эзэн болж 6 сурагч БНХАУ-ын Боловсролын яамны урилгаар Бээжин хотын БИС-д хэлний мэдлэгээ дээшлүүлж суралцахаар болов. Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын 1-10 дугаар ангийн сурагчдын “IQ”-ийн олимпиадад манай сургуулийн бага ангийн баг оролцож 2-р дугаар ангийн сурагч Э. Эрдэмтөгс 3 дугаар байрт шалгарч хүрэл медалийн эзэн болов. ӨМӨЗО-ны  Туньлой хот дахь Үндэсний Их Сургуулийн Багшийн Дээд сургуулийн Хос хэлний мэргэжлийн салбараас 4 багш урилгаар ажиллаж, багш, оюутан солилцох, багшлах боловсон хүчин бэлтгэх, нийлүүлэх, манай төгсөгчдөд зориулан математик, физик, химийн судлагдахууныг гүнзгийрүүлэн заах бэлтгэл ангийг нээн ажиллуулж, ӨМӨЗО-ны засгийн газрын тэтгэлэгт сургалтанд хамруулан сургах нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллаж эхлэв. БНХАУ-ын Боловсролын яамны Гадаад орнуудад хятад хэлний сургалтыг удирдах албаны дэд дарга Жоу Гоу Чан тэргүүтэй төлөөлөгчид тус сургуулийн сургалт, үйл ажиллагаатай танилцаж хятад хэлний төвшин тогтоох шалгалтанд удаа дараа өндөр амжилт гаргасныг болон 10 жилийн ойг нь тохиолдуулан 24 сурагчийн суудалтай лингофоны кабинет, 10 компьютер, 10 магнитифон, LCD проектор зэргийг бэлэглэв. Бүрэн дунд боловсролын анхны төгсөгчдөөс сурагч О. Ариунболорыг хятад хэлний багшийн мэргэжлээр бэлтгэн, сургуульдаа туслах багшаар ажиллуулж мөн БНХАУ-ын Багшийн Дээд сургуульд элсэн сурах бэлтгэлийг хангах чиглэлээр ӨМӨЗО-ны Үндэсний Их Сургууль, Шаньдуны Их сургуулиудтай санал солилцож хамтран ажиллаж эхлэв. Ардын уран зохиолч, төрийн шагналт Д. Пүрэвдорж, Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н. Жанцанноров нар тус сургуулийн хойморт “Нууц товчоо”, “Морин хуур”-ыг залж, ёслолын мялаалгын үг хэлэв.    

2007-2008 он

Хятад хэлний улсын гуравдугаар олимпиадаас __ алт, __ мөнгө,  __ хүрэл медаль авч багаараа Тэргүүн байрт шалгарч гурав дахь удаагаа шилжин явах цомын эзэн болов.БНХАУ-д болсон Дэлхийн ЕБС-ийн сурагчдын дундах хятад хэлний Гүүр анхдугаар тэмцээнд сурагч О. Өнөржаргал Монгол улсаа төлөөлөн оролцож хувийн амжилтаар 2-р байр, багаараа 3-р байрт шалгарлаа.

2008-2009 он

700 хүүхдийн багтаамжтай болгон өргөжүүлэв. Хятад хэлний улсын дөрөвдүгээр олимпиадаас __ алт, __ мөнгө,  __ хүрэл медаль авч багаараа Тэргүүн байрт шалгарч дөрөв дэх удаагаа шилжин явах цомын эзэн болов. БНХАУ-д болсон Дэлхийн ЕБС-ийн сурагчдын дундах хятад хэлний Гүүр хоёрдугаар тэмцээнд сурагч Г. Анхзаяа, Б. Бөртэ нар Монгол улсаа төлөөлөн оролцож хувийн  болон багийн амжилтаар 3-р байрт шалгарлаа.

 2009-2010 он

Цахим Онлайн сургууль

Хятад хэлний улсын тавдугаар  олимпиадаас __ алт, __ мөнгө,  __ хүрэл медаль авч багаараа Тэргүүн байрт шалгарч тав дахь удаагаа шилжин явах цомын эзэн болов. БНХАУ-д болсон Дэлхийн ЕБС-ийн сурагчдын дундах хятад хэлний Гүүр гуравдугаар тэмцээнд сурагч Ө. Дөлгөөн, Намуун нар Монгол улсаа төлөөлөн оролцож багаараа 3-р байрт шалгарлаа.

2010-2011 он

1000 хүүхдийн багтаамжтай 3 давхар болон өргөжиж "Дорнын хэл соёл, гүн ухаанд суралцахуй” сэдэвт хятад хэл дээр эсээ, илтгэл бичих нийслэлийн анхдугаар тэмцээнд амжилттай оролцож алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болж шагналт байруудад шалгарлаа. “Дорнын аялгуу” хятад дуу дуулаачдын нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дундах анхдугаар наадамд манай сургуулийн сурагчид амжилттай оролцож алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.Хятад хэлний төвшин тогтоох HSK-н шалгалтанд сургуулиараа амжилттай оролцож БНХАУ-ын Боловсролын Яамны урилгаар 9 сурагч Бээжин хотын Багшийн Их Сургуульд суралцаж хэлний чадвараа дээшлүүлэв. Хятад хэлний улсын зургаадугаар  олимпиадаас __ алт, __ мөнгө,  __ хүрэл медаль авч багаараа Тэргүүн байрт шалгарч зургаа дахь удаагаа шилжин явах цомын эзэн болов.

2011-2012 он

Сүхбаатар дүүргийн “Тэргүүний сургууль” Хятад хэлний улсын 6 дахь удаагийн олимпиадаас 2алт, 4 мөнгө, 5 хүрэл медаль хүртэж багаараа тэргүүн байранд шалгарлаа. 5-р ангийн сурагч Тэнгис Франц улсад болсон “Олон улсын төгөлдөр хуур сонирхогчдын 13 дахь уралдаан”-д амжилттай оролцож Гран при шагналын эзэн боллоо. Дэлхийн ЕБС-ийн сурагчдын дундах хятад хэлний Гүүр тэмцээнд сурагч Г. Сүхбат Монгол улсаа төлөөлөн оролцож 3-р байр эзэллээ.

2012-2013 он

Нийслэлийн “Хүүхдэд ээлтэй сургууль” Д. Пүрэвдоржийн нэрэмжит “Эзэн заяа” яруу найраг уран уншлагын дүүргийн уралдаанд Үй Цай сургуулийн сурагч Г. Пүрэв-Очир нэгдүгээр байр, Ш. Болдсайхан дэд байр эзлэв. СБД-ийн “Бидний дуу” урлагийн их наадамд сурагч Б. Энэрэл 1-р байр, хамтлаг дууны төрөлд GLAMOUR хамтлаг 3-р байр эзэллээ. Дэлхийн ЕБС-ийн сурагчдын дундах хятад хэлний Гүүр тэмцээнд сурагч Б. Мөнхбадрал Монгол улсаа төлөөлөн оролцож азид нэгдүгээр байр, дэлхийд 2-р байр эзэллээ. “Дорнын хэл соёл, гүн ухаанд суралцахуй” сэдэвт хятад хэл дээр эсээ, илтгэл бичих нийслэлийн гуравдугаар уралдаанд 12 сургуулийн 48 сурагч оролцсоноос сурагч С. Мөнхтулга, Г. Пүрэв-очир, О. Анар-Од нар амжилттай оролцож алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо. “Дорнын аялгуу” хятад дуу дуулаачдын нийслэлийн гуравдугаар уралдаанд 18 сургуулийн 62 сурагч оролцсоноос сурагч Б. Анхжин, Б. Анужин, Нандин, Э. Адиша, Л. Ундрам-Эрдэнэ, М. Минжин нар 1,2,3-р байранд шалгарч алт, мөнгө, хүрэл медалиар шагнагдлаа. “Кенгеру” олон улсын математикийн уралдаанд амжилттай оролцож сурагч Э. Мишээл, Э. Жаргалмаа нар алтан медаль нийт 2 алт, 6 мөнгө, 5 хүрэл, II зэргийн диплом 25 сурагч, III зэргийн диплом 29 сурагч хүртлээ. 4-р ангийн сурагч О. Намуун Малайз улсад болсон “Сарафон сампин”-ийн олон улсын тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцож 2-р байр эзэллээ.  Олон улсын “LIONS” байгууллагын англи хэлний улсын 6-р олимпиадаас 10-р ангийн сурагч Анхбаяр алтан медаль 11-р ангийн сурагч С. Тэнгис, 10-р ангийн сурагч Б. Энхбадрал нар мөнгөн медаль, Э. Мишээл хүрэл медаль хүртэж Бельги, АНУ-д зуны амралтаараа амрахаар боллоо.Хятад хэлний улсын долоо дугаар  олимпиадаас __ алт, __ мөнгө,  __ хүрэл медаль авч багаараа Тэргүүн байрт шалгарч долоо дахь удаагаа шилжин явах цомын эзэн болов. Манай сургууль нийгмийн хариуцлагаа хөгжүүлэх зорилгоор “Хос аялгуу” хандивын тоглолтыг багш, сурагч, эцэг эх хамтран зохион байгуулж ЭХЭМҮТ-ийн Хавдарын эмнэлгийн бүтээн байгуулалтанд 6272000төгрөг хандивлалаа.

2013-2014 он

“Нийслэлийн ТОП сургууль” Хятад хэлний улсын 7  дугаар  олимпиадын бага, дунд, ахлах ангийн ангилалд манай сурагчид амжилттай оролцож 5 алт, 9 мөнгө, 7 хүрэл медаль авч багаараа Тэргүүн байрт шалгарч долоо дахь удаагаа шилжин явах цомын эзэн болов. Дэлхийн ЕБС-ийн сурагчдын дундах хятад хэлний Гүүр тэмцээнд сурагч Ч. Батбаяр Монгол улсаа төлөөлөн оролцож азид нэгдүгээр байр, дэлхийд дэд байр эзэллээ. Урлаг, спорт, хүмүүжил, төлөвшил сурлагын амжилтаараа үеийн нөхдөө манлайлсан сурагч Б. Мөнхбадрал, Б. Энхбаясгалан, Б. Ариун, Н. Анужин, Т. Маргад, Б. Анужин, Б. Анхжин, Э. Адиша, А. Сугарсайхан нар Монгол улсын Тэргүүний сурагч “Алтан дэвтэр” – ийн эздээр тодорлоо. “Кенгеру-2014” математикийн олимпиадад амжилттай оролцож 5 сурагч мөнгө, 6 сурагч хүрэл медалийн болзол хангаж 16 сурагч 2-р зэргийн диплом, 35 сурагч 3-р зэргийн дипломоор шагнагдлаа.НБГ-аас зохион байгуулсан Англи хэлний нийслэлийн аварга шалгаруулах олимпиадад 11-р ангийн сурагч Бадамхатан 1-р байр, Мөнхбилгүүн 2-р байр, Бүжинлхам 3-р байр тус тус эзэлсэн бол нийслэлийн англи хэлний орчуулгын аварга шалгаруулах тэмцээнд 10-р ангийн сурагч Пүрэвсүрэн амжилттай оролцож 2-р байр эзэллээ. Д. Пүрэвдоржийн нэрэмжит “Эзэн заяа” яруу найраг уран уншлагын дүүргийн уралдаанд Үй Цай сургуулийн сурагч С. Лхагвасүрэн нэгдүгээр байр эзлэв.

2014-2015 он

Сүхбаатар дүүргийн “Жишиг цайны газар” Хятад хэлний улсын ес дүгээр  олимпиадаас __ алт, __ мөнгө,  __ хүрэл медаль авч багаараа Тэргүүн байрт шалгарч ес дэх удаагаа шилжин явах цомын эзэн болов. Дэлхийн ЕБС-ийн сурагчдын дундах хятад хэлний Гүүр тэмцээнд сурагч Б. Минжин, Б. Ариун нар Монгол улсаа төлөөлөн оролцохоор боллоо.

2015-2016

“Нийслэлийн тэргүүний сургууль”

Номинациуд
Гарах
Эхлэл   |    Удирдамж   |    Бүртгүүлэх   |    Холбоо барих
© 2016 http://bestofmongolia.mn