Эхлэл Танилцуулга журам Мэдээлэл Бүртгүүлэх
Санал асуулга дуусахад:
Нийт номинациуд: 
66
Нийт нэр дэвшигчид: 
898
Best of Mongolia 2015
Best of Mongolia 2014
Best of Mongolia 2013
Best of Mongolia 2012
Айсмарк ХХК
Санал өгөх
711
Саналын тоо
Танилцуулга
Утас:
75756262
Website:

     Хэрэглэгчиддээ “Аз жаргалын амт”-ыг хүргэх уриатай Айсмарк ХХК-н 2003 оноос үйл ажиллагаа эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 30 гаруй төрлийн зайрмаг үйлдвэрлэн Монголын зах зээлд нийлүүлж байна.

    Айсмарк зайрмагны үйлдвэр нь 2012 онд үйлдвэрлэлийн барилга болон тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж тус оны 6-сарын 27-оос эхлэн шинэ үйлдвэрийн байраа хүлээн авч 2012 оны 10-р сараас эхлэн шинэ байрандаа үйл ажиллагаа явуулж байгаа билээ . “АЙСМАРК' ХХК-ийн ИТАЛИ болон  ШВЕД , БНХАУ улсад үйлдвэрлэгдсэн цагт 7000-15000 ширхэг бүтээгдэхүүн , хоногт 150,000-250,000 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай бүрэн автомат тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлэн сүүн, аарцан, мөсөн, төрөл бүрийн аяган зайрмаг гэсэн 4 чиглэлээр 36 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

    Манай хамт олон эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангасан орчинд чанартай бүтээгдэхүүнийг, өндөр бүтээмжтэйгээр үйлдвэрлэх эрхэм зорилгын хүрээнд ажиллаж ирсэн. “Айсмарк” үйлдвэр хэрэглэгчиддээ амт чанартай зайрмагийг үйлдвэрлэн хүргэж байна. Бид бүтээгдэхүүнийхээ технологи, орц найрлагад чухал ач холбогдол өгч, итгэмжлэгдсэн төв лабораторидоо анхан шатны түүхий эдээс эхлээд бэлэн бүтээгдэхүүн хүртэл нь шинжилж үзсэний үндсэн дээр зах зээлд нийлүүлдэг. Тиймдээ ч “Айсмарк” үйлдвэр нь 2013 онд чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2010 стандартыг нэвтрүүлж баталгаажуулсан бол 2015 онд ISO 22000 хүнсний аюулгүй байдлын стандартыг үйлдвэртээ нэвтрүүлж үйл ажиллагаа сайжруулсан юм.

Номинациуд
Гарах
Эхлэл   |    Удирдамж   |    Бүртгүүлэх   |    Холбоо барих
© 2016 http://bestofmongolia.mn