Эхлэл Танилцуулга журам Мэдээлэл Бүртгүүлэх
Санал асуулга дуусахад:
Нийт номинациуд: 
66
Нийт нэр дэвшигчид: 
898
Best of Mongolia 2015
Best of Mongolia 2014
Best of Mongolia 2013
Best of Mongolia 2012
Мэргэд
Өрсөлдөж буй номинаци:
Санал өгөх
77
Саналын тоо
Танилцуулга

1997 онд Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай дунд сургууль, 1998 онд Япон улсын Окояама мужийн Шоо хот, орон нутгийн хамтарсан хөрөнгө оруулалтаар Япон хэлний сургалттай “Мэргэд” бага сургууль тус тус байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж, 2000 онд тус 2 сургуулийг нэгтгэн Математик, гадаад хэлний гүнзгийрсэн сургалттай цогцолбор сургууль, 2011 онд лаборатори сургууль болон өргөжиж сургалт хүмүүжлийн ажил явуулж байна.

Мэргэд сургуулийн анхны захирлаар Т.Тавхай, хичээлийн эрхлэгчээр Н.Норгинханд, Л.Тунгалаг нар томилогдов. Мэргэд сургууль нь байгуулагдсан цагаас эхлэн 2-11-р ангид япон хэлний хичээл, дунд эхлах ангид математикийн, ахлах ангид гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалтыг зохион байгуулан шилдэг тэргүүний олон зуун шавь нараа бэлтгэн гаргаж байна.

2005 онд Монгол улсын шилдэг менежменттэй сургууль, 2009 онд аймгийн тэргүүний сургууль, 2011 онд Монгол улсын тэргүүний сургууль болжээ. Тус сургууль аймгийн Боловсрол Соёлын Газрын түшиц сургууль юм.

Тус сургуулиас Монгол улсын гавьяат багш Т.Тавхай, Улсын нийгмийн ухааны олимпиадын хошоо алтан медальт багш Т.Цэрэндолгор, улсын математикийн хүрэл, алтан медальт багш Д.Чулуунхүү, аймгийн тэргүүний сургалтын менежер Н.Норгинханд, Л.Тунгалаг, олон улсын математикийн олимпиадын хошоо хүрэл медальт Б.Лувсанбямба, улсын математикийн олимпиадын хүрэл медальт Б.Баярдэлгэр, Д.Мөнх-Оргил зэрэг шилдэг тэргүүний багш, сурагчид төрөн гарсаар байна.

Сүүлийн жилүүдэд 900 орчим сурагч суралцаж,40 багш, 10 гаруй ажилчид сургалт, хүмүүжлийн ажил явуулж байна. Сургуулийн удирдлагаар захирал С.Эрдэнэбилэг сургалтын менежер Ч.Адъяадулам, Л.Тунгалаг нийгмийн ажилтан П.Баясгалан нар ажиллаж байна. 

Мөн ЭЕШ дүнгээр улсад тогтмол эхний 10т тогтмол байдаг орон нутгийн чанартай сургууль юм

Номинациуд
Гарах
Эхлэл   |    Удирдамж   |    Бүртгүүлэх   |    Холбоо барих
© 2016 http://bestofmongolia.mn