Эхлэл Танилцуулга журам Мэдээлэл Бүртгүүлэх
Санал асуулга дуусахад:
Нийт номинациуд: 
66
Нийт нэр дэвшигчид: 
898
Best of Mongolia 2015
Best of Mongolia 2014
Best of Mongolia 2013
Best of Mongolia 2012
ӨВӨР ЖАНЧИВЛАН
Өрсөлдөж буй номинаци:
Санал өгөх
896
Саналын тоо
Танилцуулга
Утас:
9906 8911 11 322075
Facebook:
Website:

ӨВӨР ЖАНЧИВЛАН

"Өвөр Жанчивлан" рашаан сувилал нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт далайн түвшнээс дээш 1300 метрийн өндөрт ой хээрийн бүсэд оршдог. Улаанбаатар хотоос шууд замаар 75 километр засмал замаар 105 километр Төв аймгаас 70 километр зайд оршдог. "Өвөр Жанчивлан" рашаан сувилал нь 1955 онд байгуулагдсан 50 гаруй жилийн түүхтэй. Жанчивлангийн рашаан нь ходоод гэдэсний архаг үрэвслүүд, элэг , цөс, нойр булчирхайн зарим өвчнүүдийг анагаах чадалтай эрдэс бодисоор баялаг болох нь шинжилгээ судалгаа болон олон жилийн практик үйл ажиллагаагаар батлагдсан юм. Рашаан сувилал нь 3 давхар өвлийн байртай, төвлөрсөн халаалттай, цэвэр бохир усны системтэй, 1 ээлжид өвөлдөө 200, зуны улиралд 350-400 амрагч сувилуулагч хүлээн авах хүчин чадалтай жилийн 4 улиралд үйлчилгээ явуулдаг манай улсын томоохон сувиллуудын нэг юм. Тус рашаан сувиллын гол зорилго нь байгалийн эмчилгээний хүчин зүйлийг зүй зохистойгоор ашиглан рашаан сувиллын эмчилгээ үйлчилгээг өргөжүүлэн хөгжүүлэх замаар хүн амын эрүүл мэндийг бэхжүүлэх явдал юм. Тус сувилал нь ходоод гэдэсний архаг үрэвсэл, элэг, цөс, нойр булчирхайн архаг үрэвсэл, цөсний хагалгаа хийлгэсний дараах үе зэрэгт жанчивлангийн рашаан уулгах, цөс, ходоод, гэдэс угаахаас гадна шавар эмчилгээ, усан эмчилгээ, гэрлэн болон цахилгаан эмчилгээ, иллэг, бариа засал, биеийн тамир эмчилгээ, бумба, зүү төөнүүр, хүчилтөрөгчийн коктейл уулгах, зуны улиралд гүүний саам , цагаан ямааны сүү уулгах зэрэг эмчилгээнүүдийг хийж мөн эмчилгээний хоолоор үйлчилдэг. Амрагч сувилуулагчдын ая тухтай амарч сувилуулах нөхцөлийг бүрдүүлж урлаг соёлын арга хэмжээг төрөл бүрээр зохион байгуулж цэнгээнт бүжиг, биллиард, ширээний теннисний заал танхимууд мөн сагсан бөмбөг, волейболын гадна талбайг тохижуулан ажиллаж байна. "Өвөр Жанчивлан" рашаан нь олон жилийн түүхтэй эрт дээр үеэс ихэс дээдэс , эгэл олон түмэн газар бүрээс ирж анагаах чадвар ариун дагшин байгалд нь шүтэн биширч хэрэглэсээр ирсэн байгалийн хосгүй рашаан билээ. Үүний зэрэгцээ салхины урсгал чиглэлийн өөрчлөлт ихтэй учир агаар эмчилгээнд нэн тохиромжтой юм.

Номинациуд
Гарах
Эхлэл   |    Удирдамж   |    Бүртгүүлэх   |    Холбоо барих
© 2016 http://bestofmongolia.mn