Эхлэл Танилцуулга журам Мэдээлэл Бүртгүүлэх
Санал асуулга дуусахад:
Нийт номинациуд: 
66
Нийт нэр дэвшигчид: 
898
Best of Mongolia 2015
Best of Mongolia 2014
Best of Mongolia 2013
Best of Mongolia 2012
Хаппи веритас оншилгооны төв
Өрсөлдөж буй номинаци:
Санал өгөх
981
Саналын тоо
Танилцуулга
Утас:
70170303, 88551166, 88176221:
Facebook:

"ХАППИ ВЕРИТАС" оншилгооны төв

“ХАППИ ВЕРИТАС” Лаборатори нь 2008 оны 05 сард байгуулагдсан бөгөөд байгуулагдсан цагаасаа хойш одоог хүртэл Монгол улсын эрүүл мэнд, лабораторийн салбарт өөрийн жинтэй хувь нэмрээ оруулж, тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн билээ. Энэ хугацаанд манай лаборатори нь гадаадын өндөр хөгжилтэй орнуудад хийгдэж эхэлсэн ч Монгол улсад нэвтэрч амжаагүй байсан шилдэг шинэ технологи, оношлогооны шинэ арга хэлбэрүүдийг үйлчилгээндээ нэвтрүүлсэн юм. 1. Элэгний В, С вирус тоолох шинжилгээ 2009 оны 1-р сараас хийгдэж эхэлсэн. /Энэхүү шинжилгээг гадаадын хөгжилтэй орнуудад 10- аад жилийн өмнөөс хийж эхэлсэн ч одоо манай лабораторид ашиглагдаж байгаа TAQMAN-ы технологи дээр үндэслэгдэн хийгдэж байгаа тул ийнхүү 10-аад жилийн хоцрогдлыг арилгасан юм. Ингэснээр Монголчууд Элэгний вирусийн өвчлөлөө эрт үед нь оношлуулах, эмлүүлэх болон үе шатанд нь тохирсон эмчилгээг хийлгэх боломжтой болсон бөгөөд эх орондоо энэхүү шинжилгээг хийлгэснээр цаг хугацаа, эдийн засгийн хувьд асар их хэмнэлт гарах болсон юм. Одоогоор манай лаборатороос гадна ХӨСҮТ-д 2011 оны эхнээс хийгдэж эхэлсэн./ 2. Хеликобактер тоолох шинжилгээ 2009 оны 4-р сараас хийгдэж эхэлсэн. / Монгол улсад хараахан хийгдээгүй байсан шинэ технологиор хеликобактерийг тодорхойлох шинжилгээ юм. Одоо Монголд хийгдэж байгаа хелико бактерийг тодорхойлох шинжилгээ нь хеликобактерын эсрэг хүний дархлааны үүсгэдэг уургийг (антител) илрүүлдэг. Энэ нь хүний биеийн өөрийнх нь үүсгэж байгаа уураг юм. Хеликобактер хүнд үүсч эхлэхэд хамгаалах маягаар үүсээд цаашид цуснаас насан туршид арилдаггүй байна. Хелико бактер өөрөө (антиген) устсан ч хүний биеийн дархлаанд эсрэг бие нь байсаар байдаг учраас одоогийн хийгдэж байгаа шинжилгээ нь эргэлзээтэй юм. Харин манай лабораторит хийгдэж байгаа энэхүү шинжилгээ нь хеликобактерийн тусгай ялгагч бодис (кит) ашиглан амьсгалын замаар ялгарч байгаа хеликобактерийг илрүүлэх шинжилгээ юм. Хүнээс цус авахгүй үлээлгээд л тодруулах боломжтойгоороо үйлчлүүлэгчдийн сэтгэлд нийцсэн шинжилгээ болоод байгаа юм. Одоогоор зөвхөн “ХАППИ ВЕРИТАС” лабораторид хийгдэж байгаа./ 3. Хүний папилломын вирус тоолох шинжилгээ / Монголын эмэгтэйчүүдийн дунд ихээхэн тохиолддог умайн хүзүүний хорт хавдрыг эрт шатанд нь илрүүлэх боломж олгож байгаа цоо шинэ, дэвшилтэт шинжилгээ юм. Одоогоор зөвхөн “ХАППИ ВЕРИТАС” лабораторид хийгдэж байгаа./ 4. Элэгний нөөц үйл ажиллагаа тодорхойлох шинжилгээ /Уг шинжилгээний давуу тал элэгний хагалгаанд орох хүмүүст хагалгаа орсноор гарах үр дагаврыг тодорхойлох боломжийг олгоно. Өөрөөр хэлбэл тухайн хүний элэг хагалгаанд орсноор цаашид ажиллах боломжтой эсэхийг тодорхойлдог. Одоогоор зөвхөн “ХАППИ ВЕРИТАС” лабораторид хийгдэж байгаа./ 5. Элэгний хатуурлыг үе шатаар нь тодорхойлох FibroScan-ий шинжилгээ /2011 оны 10-р сарын 13 нд нээлтээ хийсэн. 2005 онд Францын эрдэмтэд зохион бүтээсэн энэхүү технологи нь дэлхийн 28 оронд ашиглагдаж байсан бөгөөд Монгол улс 29 дэх орон болсон юм. Энэхүү шинжилгээгээр хүний элэгний хатуурлыг 5-10 минутын дотор бүрэн гүйцэд, үнэн зөвөөр, хатуурлын үе шатыг тодорхойлох боломж олгодгоороо эмч, өвчтөнүүдэд оношлох, эмчилгээний үр дүнг хянах, урьдчилан сэргийлэх зүйрлэшгүй боломжийг олгож байна. Одоогоор зөвхөн “ХАППИ ВЕРИТАС” лабораторид хийгдэж байгаа./ 6. ДОХ-н вирус тоолох шинжилгээ /Хүний Дархлалын Олдмол Хомстлын вирусийн тоог бодитоор тоолж гаргадаг шинжилгээ. Одоогоор зөвхөн “ХАППИ ВЕРИТАС” лабораторид хийгдэж байна. / Эдгээр шинжилгээг Монгол улсад нэвтрүүлсэнээрээ: - Эмчилгээгээний үр дүнг хянах боломжийг эмч, өвчтөн нарт олгож байгаа - Гадаадад явж хийлгэдэг байсан цаг хугацаа, зардлыг хэмнэж байгаа - Эмч нарт вирусийн идэвхжил, өвчний үе шатыг тодорхойлох, оношлох боломжийг олгож байна.

Номинациуд
Гарах
Эхлэл   |    Удирдамж   |    Бүртгүүлэх   |    Холбоо барих
© 2016 http://bestofmongolia.mn