Эхлэл Танилцуулга журам Мэдээлэл Бүртгүүлэх
Санал асуулга дуусахад:
Нийт номинациуд: 
66
Нийт нэр дэвшигчид: 
898
Best of Mongolia 2015
Best of Mongolia 2014
Best of Mongolia 2013
Best of Mongolia 2012
Жем интернэшнл ххк
Санал өгөх
749
Саналын тоо
Танилцуулга
Утас:
98219821
Website:

КОМПАНИЙ ТАНИЛЦУУЛГА

 

“Жем Интернэшнл”ХХК нь хүнсний спиртийн үйлдвэрлэл, гадаад дотоод худалдааны чиглэлээр 1999 онд байгуулагдсан. ХБНГУ-ын техник технологи бүхий уг үйлдвэр нь цэвэр улаан буудайгаар тансаг, альфа ангилалын хүнсний спирт үйлдвэрлэж, дотоодын үйлдвэрүүдэд түүхий эдээ нийлүүлж эхэлсэн анхны хувийн хэвшлийн спиртийн үйлдвэр юм. Бид энэхүү нөөц бололцоондоо түшиглэн 2004 онд “Тэргүүн” архины үйлдвэр, 2007 онд “Жем Драфт” амьд шар айрагны үйлдвэрийг ашиглалтанд оруулан үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр нийт 500 гаруй ажилтан ажиллагсадтай үндсэн үйл ажиллагаагаа явуулж байна.

Манай компани 2003 онд спиртийн үйлдвэрийн шингэрүүлсэн нүүрс хүчлийн хий /CO2/ үйлдвэрлэх “Жем Газ” ХХК, 2004 онд компаний харьяа үйлдвэрүүдийн бэлэн бүтээгдэхүүнийг онцгой эрхтэйгээр борлуулах “Жем Трейд” борлуулалт,маркетингийн компанийг үүсгэн байгуулсан нь үйл ажиллагааны цар хүрээлэл өргөсөн, хөгжин дэвшихэд томоохон түлхэц болсон. Түүнчлэн 2008 оноос Өвөрхангай аймгийн Хужирт суманд үйл ажиллагаагаа явуулж байсан Хужирт байгалийн эрдэст усны үйлдвэрт менежмент, технологийн шинэчлэл хийхэд хамтран ажиллаж,Хужирт байгалийн эрдэст усыг зах зээлд амжилттай нэвтрүүлэн олонд таашаагдсан үндэсний брэндүүдийн нэг болтол хөгжүүлж чадсан нь компаний хувьд бас нэгэн амжилт юм. Бид 2009 онд компаний засаглал, менежментээ улам сайжруулах зорилгоор үйлдвэрлэл, үйлчилгээнийхээ стандартыг Олон улсын жишигт нийцүүлэн Чанарын удирдлагын ISO 9001 стандартыг амжилттай хэрэгжүүлж, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг танд хүргэн ажиллаж байна.
Мөн компаний санаачлага, хамтын хөрөнгө оруулалтаар үндэсний үүрэн холбооны оператор “Жи Мобайл” ХХК, хиймэл дагуулаар телевизийн сувгуудыг дамжуулах “ДДэш ТВ” ХХК, “PepsiCo International” корпорацийн албан ёсны үйлдвэрлэгч “Жи Эн Бевережис” ХХК, интернэтийн үйлчилгээ үзүүлэгч “Жем Нэт” ХХК зэрэг томоохон компаниудыг үүсгэн байгуулж үйл ажиллагааныхаа цар хүрээгээ улам тэлсээр байна.
Номинациуд
Гарах
Эхлэл   |    Удирдамж   |    Бүртгүүлэх   |    Холбоо барих
© 2016 http://bestofmongolia.mn