Эхлэл Танилцуулга журам Мэдээлэл Бүртгүүлэх
Санал асуулга дуусахад:
Нийт номинациуд: 
66
Нийт нэр дэвшигчид: 
898
Best of Mongolia 2015
Best of Mongolia 2014
Best of Mongolia 2013
Best of Mongolia 2012
Одкон Холдинг
Санал өгөх
167
Саналын тоо
Танилцуулга
Утас:
350482,350476,350478
Facebook:
Website:

Тус компани 1937 онд пийшин ба салхин хүрдний ажлыг эрхлэн үйлдвэрлэх тасаг нэртэйгээр байгуулагдан өргөжин тэлсээр 1991 онд Цахилгаан сантехник угсралтын нэгдсэн трестээс салбарлан Засгийн газрын өмч хувьчлалын комиссын шийдвэрээр хувьчлагдан 1,1 сая төгрөгний дүрмийн сан, 36 ажилчинтай анх үүсэн байгуулагдаж байсан бол өнгөрсөн 20  жилийн хугацаанд биеэ даасан 6 охин компанитай, 10-аад салбар нэгжтэй, 230 гаруй ажиллагсадтай болж өргөжин доорхи тусгай мэргэжлийн ажил үйлчилгээ явуулж байна. Үүнд:

Барилга байгууламжийн дотор халаалт, цэвэр, бохир ус, ариун цэврийн хэрэглэл, халаалтын узель, бойлер, гадна инженерийн шугам сүлжээ, халаалтын тогооны угсралтын ажил;

Халаалт, цэвэр, бохир усны бэлдэц, ялтсан болон хурдны бойлер, узель, насосны зангилаа, стандарт бус хийц эдлэл, шахалтын пресс, тохируулгатай элеваторын узель, халаалтын НРЖ-4... НРЖ-60 маркийн тогоонууд;

 Иргэний болон үйлдвэрийн барилгын бүх дотор, гадна цахилгаан холбоо, галын дохиолол ба хүчит төхөөрөмжийн холболт,  угсралт мөн автомат ажиллагаатай хэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмжийн туршилт тохируулгын ажил;

Иргэний болон үйлдвэрийн барилгын салхивч, нимгэн төмөр, хийн тээврийн хийц, бэлдэцийн үйлдвэрлэл, угсралт ба засварын ажил;

 Цахилгаан, сантехник, салхивчийн зураг төсөл, эдийн засгийн төсөв тооцоо, инженерийн байгууламжуудын ажиллагаанд оношлогоо, дүгнэлт өгөх ;

Газар доорхи ба гадаргуугийн усыг эрчим хүч, ус хангамж, услах систем зэрэгт зүй зохистой ашиглахад зориулсан барилга байгууламжийн болон хот суурин газрыг үерээс хамгаалах зураг төсөл зохиох, хэрэгжүүлэх, зохиогчийн хяналт тавих, дүгнэлт, зөвлөмж бичих;

Төрөл бүрийн насосны худалдаа болон засвар үйлчилгээ;

Барилгын материалын үзэсгэлэн худалдааны үйл ажиллагаа болно.

Номинациуд
Гарах
Эхлэл   |    Удирдамж   |    Бүртгүүлэх   |    Холбоо барих
© 2016 http://bestofmongolia.mn