2001 оны 5 сарын 5-нд 90 ортой байгуулагдсан Монгол улсын анхны хувийн нэгдсэн эмнэлэг.

 

Одоо гурван байранд 300 гаруй ортой, 15 тасаг, 46 нэгжтэй. Хүн амд 36 төрөлжсөн мэргэжлийн тусламжийг хэвтэн эмчлүүлэх (стационар), үүдэн эмнэлэг (поликлиник), оношлогоо, нөхөн сэргээх төрлөөр хот (71-74%), хөдөө (25-26%), гадаадын (2-3%) иргэдэд үйлчилж байна.

 

300-аад  эмч, ажилчидтай. Нийт 80 эмч нараас ШУ-ны доктор, профессор 5, АУ-ны доктор, профессор 5, магистр 8, эмчийн тэргүүлэх, ахлах зэрэгтэй 24, сувилагч нарын 35% нь зэрэг дэвтэй. Мэдрэлийн мэс засал, дурангийн мэс засал, рентген, компьютер томографи, өнгөт хэт авиа, уян дурангийн оношлогоо, лаборатори, нөхөн сэргээх эмчилгээгээр улсын хэмжээнд тэргүүлдэг.

 

Эмчилгээний тасаг -(300 ортой): хоол боловсруулах эмгэг судлал, бөөр-дотоод шүүрэл, зүрх судас, мэдрэл, мэс засал, мэдрэлийн мэс засал, хүүхэд, эмийн бус эмчилгээниий төв, эмэгтэйчүүд, нүд-чих хамар хоолой, гэмтэл тус бүр 20-30 ортой, эрчимт эмчилгээ-10 ортой.

 

Поликлиник-15 кабинет, төрөлжсөн мэргэжлээр өдөрт 350-400 хүн хүлээж авна.

 

Дүрс оношлогооны тасаг нь рентген, компьютер томографи, өнгөт хэт авиа, уян дуран, зүрхний хэт авиа, тархины допплерографи, тархи, зүрхний цахилгаан бичлэгийн кабинетаар өдөрт 250-300 хүнд үйлчилнэ.

 

Төв лаборатори нь клиник, биохими, иммунологи, молекул биологи, бактериологи, дотоод шүүрэл, вирус судлал гэсэн 6 чиглэлээр хоногт 150-300 хүнд шинжилгээ хийх хүчин чадалтай.

 

Нөхөн сэргээх эмчилгээний тасаг: гэрэл цахилгаан, ус-тос-шавар эмчилгээ, хөдөлгөөнт эмчилгээ, зүү төөнө-хануур, эрүүл амьдрах ухаан, сэтгэл заслаар өдөрт 200-300 хүнд үйлчлэх хүчин чадалтай.