Эхлэл Танилцуулга журам Мэдээлэл Бүртгүүлэх
Санал асуулга дуусахад:
Нийт номинациуд: 
66
Нийт нэр дэвшигчид: 
898
Best of Mongolia 2015
Best of Mongolia 2014
Best of Mongolia 2013
Best of Mongolia 2012
Sunray
Өрсөлдөж буй номинаци:
Санал өгөх
756
Саналын тоо
Танилцуулга
Утас:
9888- 0880, 9850-9999
Facebook:
Website:
Манай салон үсчин гоо сайхны орчин үеийн дэлхийн стандартад нийцсэн хүний арьс гоо сайханд ашиглагдах техник технологийг нэвтрүүлж арьс гоо заслын цогц үйлчилгээг хүргэж байна. Манай салон Улаанбаатар хотод нээгдээд удаагүй боловч маш өндөр туршлага хуримтлуулж үйл ажиллагаагаа нэлээдгүй үйлчлүүлэгчтэй болж өргөжин тэлсээр байна.
Sunray baeuty salon нь Гоо марал нэртэйгээр 2004 оноос үйл ажиллагаагаа хөдөө орон нутгаас эхэлж орон нутгийн хэрэгцээ шаардлагад нийцсэн нутаг нутгийн онцлогт таарсан үйл ажиллагааг өргөн хүрээтэй явуулж өндөр туршлага хуримтлуулсан.
  • 2004-2006 онд Сэлэнгэ аймаг
  • 2006-2008 онд Дархан Уул аймаг
  • 2008-2010 Зүүн хараа
  • 2010-2013 Хөвсгөл аймаг
  • 2010-2013 Эрдэнэт хотод нар салон
  • 2010-2013 Дорнод аймагт Гоо марал салбар
  • 2013 онд Улаанбаатар хотод Sunray Baeuty Salon байгуулан ажиллаж  байна.


Манай Sunray Baeuty Salon-ийн  үйлчлүүлэгчдийн  тоо өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа нь орон нутгуудаар үйлчилгээгээ түгээн ажилласан туршлага, бүс нутгийн иргэдийн зан үйл, харилцааны онцлог, оршин суугаа газар зүй, цаг агаар, байгалийн нөлөөллөөс үүдэлтэй арьсны бүтцийн онцлогийг тус бүр судалсны үндсэн дээр боловсруулсан Монгол хүний арьсны онцлогт тохирсон тусгайлсан жор, зан харилцаанд тохирсон үйлчилгээний арга барилтай холбоотой юм. Бид тус үйлчилгээний бодит үр дүнг олон  нийтэд ямар нэгэн нэмэлт арга ашиглахгүйгээр ТВ5 телевизийн Reach the beauty нэвтрүүлэгтэй  хамтран  шууд  дамжуулан үзүүлдэг бөгөөд гоо сайхны зөвлөгөөг үзэгчдэд байнга нэвтрүүлэн түгээгээд жил гариу хугацаа өнгөрөөд байна.
Энэхүү нэвтрүүлгийн хүрээнд Монгол Улс даяар манай үйлчилгээний бодит үр дүнг таниулан  түгээсэн нь олны таашаал хүртэж 2014 оны Best off  Mongolia олон нийтийн санал асуулгаар оны шилдэг гоо сайхны салоноор салбартаа тэргүүлэн шалгарсан болно. Хүний арьс гоо засал гэх нандин зүйлд хариуцлагатай хандан мөн сэтгэл зүрхнээсээ үр дүнтэйгээр хүргэж буйг маань олон нийт үнэлж тус шагналыг өгсөн хэмээн ойлгож цаашид маш өндөр зорилготойгоор өргөжин тэлэх урам зоригийг бий болгосон.
Ийнхүү дэлхийн дэвшилтэд техник технологи дээр суурилан Монгол хүний ур чадвар, онцлог арга барил, нэрийн өвөрмөц жорыг хослуулсан үйлчилгээ маань Монголын бренд үйлчилгээ болж хөгжиж байна. Бидний бизнесийн гол хүчин зүйл болсон үйлчилгээ маань үр дүн нь товлосон хугацаанд бүрэн илэрдэг нь богино хугацаанд үйлчлүүлэгчдийн тоо өсөж, үйл ажиллагааны маань цар хүрээ өргөжин тэлэх нөхцөл болж байна. Үүгээр зогсохгүй гадаад улсуудаас ч үйлчилгээ авах, хамтран ажиллах хүсэлтүүд ирсээр байна. 
Номинациуд
Гарах
Эхлэл   |    Удирдамж   |    Бүртгүүлэх   |    Холбоо барих
© 2016 http://bestofmongolia.mn