Эхлэл Танилцуулга журам Мэдээлэл Бүртгүүлэх
Санал асуулга дуусахад:
Нийт номинациуд: 
66
Нийт нэр дэвшигчид: 
898
Best of Mongolia 2015
Best of Mongolia 2014
Best of Mongolia 2013
Best of Mongolia 2012
Глобал Бридж ХХК
Өрсөлдөж буй номинаци:
Санал өгөх
365
Саналын тоо
Танилцуулга
Утас:
Facebook:
Website:

  Манай компани анх 2007 онд үүсгэн байгуулагдсанаас хойш дэлхийд нэр хүндтэй брэндийн бүтээгдэхүүнүүдийг Монголын хэрэглэгчдэд хүргэж, богино хугацаанд өргөн хэрэглээний барааны зах зээлд өөрийн гэсэн байр сууриа эзэлсэн амжилттай, залуу хамт олон юм.

 

    Компанийн үйл ажиллагааны үндсэн чиглэл нь гадаад худалдаа бөгөөд

 

    - Хүнсний бүтээгдэхүүн 

    - Гоо сайхны бүтээгдэхүүн  

 

    - Ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнийг худалдаалж байна.

 

    Бид хүнсний бүтээгдэхүүний салбарт Chupa Chups, Mentos, Smint, Fruittella зэрэг амттан мөн ахуйн болон гоо сайхны бүтээгдэхүүний салбарт KeraSys шампунь,  2080 амны хөндийн эрүүл ахуйн бүтээгдэхүүн, Trio аяга таваг угаагч,  Spark, White угаалгын нунтаг зэрэг дэлхийд алдартай, нэр хүндтэй брэнд бүтээгдэхүүнийг монголын зах зээлд нийлүүлж байна. Мөн Швед улсын  “SCA” группийн Libero хүүхдийн живх, Libresse ариун цэврийн хэрэглэл, Zewa ариун цэврийн цаасан бүтээгдэхүүн, Tena том хүний живх зэргийг зах зээлд амжилттай нэвтрүүлсэн бөгөөд эдгээр нь 100%-ийн анхдагч түүхий эдээр хийсэн экологийн цэвэр бүтээгдэхүүн гэдгээрээ хэрэглэгчдийн талархлыг хүлээгээд байна.

 

    Манай компанийн гадаад худалдаа улам өргөжсөөр Солонгос улсын “Намъяанг” компанийн албан ёсны дистрибьютор болон ажиллаж тус компаниас Imperial Dream XO, Imperial Five Star, Agii Sarang Soo гурван төрлийн хүүхдийн нэмэлт тэжээлүүд, жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд зориулсан Imperial Mom XO нэмэлт тэжээл, At home цэвэр байгалийн жимсийг өндөр технологиор боловсруулж савласан олон төрлийн жүүс мөн Украйн улсын “Лагода” компаниас Мон – Амур, Лагода, Лагода-молоко, Маруся, Артек, Джинс, Чёрныи принц, Артек, ТМ Загора гэх мэт 9 нэр төрлийн жигнэмэгүүдийг, Kellogg’s брэндийн Coco Pops, Cocoa Frosties, Corn Flakes, Coco Balls, Frosties, Froot Loops, Mueslix Orchard Beauty, Specail K өглөөний хоол мөн АНУ-ын “United Bakers” компанийн Любятово брэндийн 29 нэр төрлийн жигнэмэгийг  монголын нийт хэрэглэгчдэд хүргэн ажиллаж байна.

 

    Глобал Бридж ХХК нь 2009 оноос эхлэн үйл ажиллагаагаа өргөжүүлэн Од Групп ХХК, Глобал Моторс ХХК, Глобал Финанс ХХК, Глобал Беверижис ХХК, Глобал Фэйшн ХХК, Арцат Овоо ХХК, International Education School Of Mongolia ХХК салбар компаниудыг үүсгэн байгуулан ажиллаж байна.

 

 

 

ТҮҮХЭН ЗАМНАЛ

 

2007/01
Олон улсын “Cargill” корпорацийн элсэн чихрийг зах зээлд нийлүүлж эхэлсэн
 
2007/07
Солонгосын өргөн хэрэглээний бүтээгдэхүүн болон косметикийн тэргүүлэгч компани болох “Aekyung Industrial” компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч болж КeraSys, 2080, Trio, Spark брэндийн гоо сайхны болон ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнийг зах зээлд худалдаалж эхэлсэн. . Aekyung Industrial компани нь манай компанийн анхдагч түнш бөгөөд бидний өнөөдрийн амжилтанд хүрэхэд хамгийн ихээр дэмжлэг үзүүлсэн компани юм.
 
2007/08
Италийн “Perfetti Van Melle” компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр сонгогдон Chupa Chups, Mentos, Fruittella, Meller, Sula брэндийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэсэн
 
2008/12
Англи Улсын “Tetley” группийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж зах зээлд Tetley брэндийн цайг нэвтрүүлсэн
 
2009/08
Вьетнам улсын “Vico” компанийн монгол дахь төлөөлөгч болж White угаалгын нунтгийг зах зээлд нийлүүлсэн
 
2009/12
Европийн №1 цаасан бүтээгдэхүүн болон өргөн хэрэглээний бараа үйлдвэрлэгч Шведийн “SCA” групптэй түншийнхарилцаа тогтоон Монголын хэрэглэгчдэд Libero, Libresse болон Zewa брэндийн бүтээгдэхүүнүүдийг хүргэсэн
 
2010/10
Од Групп гурилын үйлдвэрийн шавыг тавьж албан ёсоор үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүлсэн
 
2010/11
Глобал Бевериж” ХХК–ийг байгуулж ундаа, ус жүүс, жигнэмэгний худалдааг эхлүүлсэн
 
2010/11
Глобал Моторс” ХХК–ийг байгуулж авто машин, дугуй импортiin худалдааг эхлүүлсэн
 
2011/07
ОХУ-ын “Арнест” компанийн  монгол дахь төлөөлөгч болж Symphony, Sunny Day агаар цэвэршүүлэгч, Моя Прелесть болон Няня брэндийн ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлсэн
 
2014/04
    
Индонези Улсын Multi Commodity компанитай албан ёсны борлуулагчийн гэрээ байгуулан ажиллаж Hammer нэрийн эдийн саванг зах зээлд нийлүүлж байна.
 
2014/05
Арцат Овоо ХХК-ийг үүсгэн байгуулан үл хөдлөх хөрөнгийн түрээсийн үйл ажиллагааг явуулж байна.
 
2014/06
Глобал Фэйшн ХХК-ийг үүсгэн байгуулж АНУ-ын алдарт брэнд Stuart Weitzman нэрийн гутлыг Монголынхоо хэрэглэгчдэд хүртээл болгосон.
 
2014/07
БНСУ-ын Lotte Confectionery компанийн  албан ёсны дистрибьютороор сонгогдон Lotte Choco Pie, Pepero нэрийн шагшуургыг зах зээлд нийлүүлж эхлэв.
 
2014/10
    
International Education School of Mongolia ХХК-ийг үүсгэн байгуулж цэцэрлэг, сургуулийн цогцолборын барилгын ажлыг эхлүүллээ.
 
2014/11
Nestle S.A –н Украйн улс дахь  салбар Техноком ООО-с Mивина нэрийн бэлэн хоолыг импортлон худалдаалж байна.
 
2014/12
ОХУ-ын гоо сайхан, ахуйн бүтээгдэхүүний тэргүүлэгч "Невская Косметика" компанийн албан ёсны онцгой эрхтэй төлөөлөгч болж Ушастый нянь, Детское брэндийн цэвэр байгалийн гаралтай өндөр чанартай хүүхдийн бүтээгдэхүүн, Сарма, Индекс нэрийн ахуйн цэвэрлэгээний бүтээгдэхүүнийг зах зээлд өрсрөлдөхүйц  үнээр хэрэглэгчиддээ санал болгож байна.
 
2014/12
Солонгос улсын "Hite Jinro" компанийн зах зээлд тэргүүлэгч брэнд болох Hite шар айраг, ОХУ-ын №1 шар айраг үйлдвэрлэгч "Балтика" компанийн Большая кружка шар айргийг зах зээлд нэвтрүүлэхээр ажиллаж байна.
 

 БИДНИЙ АМЖИЛТ

 

 
        

Монгол орны бүх хэсэгт буюу нийт 21 аймаг болон нийслэл хотод өөрийн гэрээт борлуулагчдыг ажиллуулж, монгол орон даяар түгээлтийн өргөн сувгийг байршуулсан нь манай компанийн бас нэг давуу чанар болж байна.

 

Монголын зах зээлд анхны үс арчилгааны эмчилгээний бүтээгдэхүүн KeraSys-ийг амжилттай нэвтрүүлсэн  ба борлуулалтаараа шампунийн зах зээлд тэргүүлж байна.

 

Одоогоор Chupa Chups брэнд нь иштэй чихрийн зах зээлд өөрийн байраа нэгэнт эзэлж, зах зээлийн хүрээгээ улам тэлсээр байна.

 

Mentos брэнд нь маш богино хугацааны дотор бохины зах зээлд тэргүүлэх байр суурийг эзэлж,  хэрэглэгчдийн талархлыг хүлээсэн бүтээгдэхүүн болж чадсан.

 

2080 шүдний оо, Triо аяга таваг угаагч шингэн, White угаалгын нунтаг зэрэг ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийг монголын ард түмэн өргөнөөр хэрэглэж байна.

 

Шведийн “SCA” группийн Libero хүүхдийн живх, Libresse ариун цэврийн хэрэглэл, Zewa ариун цэврийн цаасан бүтээгдэхүүн нь Монголын зах зээлд анхны 100% -ийн анхдагч түүхий эдээр хийсэн байгаль орчинд ээлтэй гэсэн тодотголтой ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн болсон бөгөөд чанараараа хэрэглэгчдийн талархлыг өндрөөр хүлээсэн.

 

Монголын томоохон хүнсний үйлдвэрүүд болон хэрэглэгчдийг элсэн чихрээр тасралтгүй хангаж, элсэн чихрийн зах зээлд тодорхой байр суурийг эзэлж байна.

 

Үйл ажиллагааныхаа хүрээг өргөжүүлэн 100%-ийн дотоодын хөрөнгө оруулалттай 4 салбар компанийг байгуулан, 250 гаруй ажлын байрыг бий болгосон амжилттай ажиллаж байна.

 

Бидний энэхүү амжилтыг болон Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг үнэлэн Монгол Улсын Засгийн Газар, Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас “Глобал Бридж” ХХК-ийг 2010, 2011, 2012, 2013 оны шилдэг татвар төлөгч байгууллага, ТОП 100 ажуй ахуйн нэгжээр өргөмжиллөө.

 

БИЗНЕСИЙН ЗАРЧМУУД

 

    АЛСЫН ХАРАА

Дэлхийн шилдэг брэндийг Монголын зах зээлд нэвтрүүлэн, хэрэглэгч харилцагчдынхаа эрэлт хэрэгцээ, төгс итгэлийг хүлээсэн Борлуулалт, Маркетингийн тэргүүлэгч компани болох.


    ЭРХЭМ ЗОРИЛГО

Бид хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг дээдэлж, шинэ хэрэглээ, шилмэл бүтээгдэхүүн, шилдэг үйлчилгээ үзүүлэхийг зорьж ажиллана.


    ҮНЭТ ЗҮЙЛС

Хэрэглэгч харилцагчдаа зөвхөн чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэхийг эрхэм үүргээ гэж үзэж, аливаад өөриймсөг ханддаг, ёс зүйтэй, мэргэшсэн ажилтнууд нь “Глобал бридж”-ийн үнэт зүйл болно.


    КОМПАНИЙ УРИА

Чанартай брэндийг Чадварлаг багаас.

Номинациуд
Гарах
Эхлэл   |    Удирдамж   |    Бүртгүүлэх   |    Холбоо барих
© 2016 http://bestofmongolia.mn