Эхлэл Танилцуулга журам Мэдээлэл Бүртгүүлэх
Санал асуулга дуусахад:
Нийт номинациуд: 
66
Нийт нэр дэвшигчид: 
898
Best of Mongolia 2015
Best of Mongolia 2014
Best of Mongolia 2013
Best of Mongolia 2012
Үлэмж ХХК
Өрсөлдөж буй номинаци:
Санал өгөх
395
Саналын тоо
Танилцуулга
Утас:
Facebook:
Website:

 ҮЛЭМЖ ХХК нь 1991 онд үүсгэн байгуулагдсан. Байгуулагдсан цагаасаа эхлэн Гадаад Дотоод худалдаа эрхлэн ажиллаж үүний зэрэгцээ үйлчилгээ үйлдвэрлэлийн салбарт өндөр чанар найдвартай бүтээгдэхүүн нийлүүлэх чиглэлд хүрээгээ тэлж ирсэн.

Best Buy
Манай компани нь 1996 оноос одоог хүртэл АНУ-аас өргөн хэрэглээний хүнс, гэр аж ахуй бараа, гоо сайхны бүтээгдэхүүнийг импортоор оруулж ирэн өөрийн бөөний худалдааны төвөөс Улаанбаатар хотын томоохон дэлгүүр ресторануудад нийлүүлж ирсэн.

Grease
1998 онд "Грийс" Үсчин гоо сайханы салоныг нээн ажиллуулсан. Одоо 30 гаруй ажиллагсадтай, салоны тоноглол төхөөрөмж тавилга үндсэн болон туслах материалуудыг АНУ-аас нийлүүлэн үйлчилгээ явуулж байна.

Good Price
"Good Price" дэлгүүрийг 2000 онд Герман улсын Wanzi фирмийн дэлгүүрийн тавилга, Итали улсын хөргөгчөөр тоноглож ашиглалтанд оруулсан. Одоогоор 3 дэлгүүр ажиллаж байна. 2010 онд нэмж 1 дэлгүүр нээн ажиллуулах төлөвлөгөөтэй байна.

Schueco
"Schueco" вакуум цонх хаалганы үйлдвэрийг мөн 2000 онд 100% өөрсдийн хөрөнгөөр, Герман улсын Urban машин механизмын үйлдвэрээс тоног төхөөрөмжийг, Хөнгөн цагаан цонх хаалганы түүхий эд, технологийг Германы Schueco үйлдвэрээс, Хуванцар цонх хаалганы түүхий эд, технологийг Германы Thyssen Group /шинэ нэр Inoutec/-ээс тус тус оруулан амжилттай ажиллаж, 2007 онд дахин шинэчлэлт хийж үйлдвэрийн барилгыг шинээр барьж, нэмэлт компьютержсэн автомат машинуудыг суурилуулсанаар цонх хаалга үйлдвэрлэх хүчин чадлыг 3 дахин нэмэгдүүлсэн юм.

California
2002 онд Калифорния рестораныг байгуулсан. 60 хүний суудалтай энэ рестораны тавилга тоноглолыг АНУ-аас, гал тогооны цахилгаан хэрэгслэлүүдийг Герман, Италийн фирмүүдээс нийлүүлсэн. 2007 оноос өөрийн рестораний дэргэд хүлээн авалтын заалыг ашиглалтанд оруулан одоо суугаа 150, босоо 200 хүний хүчин чадалтайгаар ажиллаж байна.

Marble
2005 онд АНУ-аас Гантиг Боржин чулууг боловсруулан бүтээгдэхүүн үйлвэрлэх шинэ техник технологийг оруулан ирж Монгол орон нутгийнхаа түүхий эдээр импортын барааг орлох өндөр чанартай өнгө загварын сонголтой ширээ текний тавцан, хана, угаалтуур цонхны тавцан гэх мэтийн бүтээгдэхүүнийг чулуугаар үйлдвэрлэж байна.


Одоогоор ҮЛЭМЖ ХХК нь 250 гаруй ажиллагсадтай. Жил бүр улсад 300,0 сая гаруй төгрөгийн татвар төлөн ажиллаж ирлээ.

Номинациуд
Гарах
Эхлэл   |    Удирдамж   |    Бүртгүүлэх   |    Холбоо барих
© 2016 http://bestofmongolia.mn