Эхлэл Танилцуулга журам Мэдээлэл Бүртгүүлэх
Санал асуулга дуусахад:
Нийт номинациуд: 
66
Нийт нэр дэвшигчид: 
898
Best of Mongolia 2015
Best of Mongolia 2014
Best of Mongolia 2013
Best of Mongolia 2012
Сээкл ХХК
Өрсөлдөж буй номинаци:
Санал өгөх
769
Саналын тоо
Танилцуулга
Утас:
Facebook:
Website:



“Сээкл” ХХК нь 1996 оноос гадаад худалдааны чиглэлээр байгуулагдсан,  одоогоор гадаад худалдаа,  жижиглэн худалдаа, барилгын салбар гэсэн гурван  үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж  байна. 
 
“Сээкл”  ХХКомпани нь  анх ОХУ-аас  хүнсний бараа бүтээгдэхүүн импортолдог байсан бол өнөөдөр дэлхийн 25 улс орны 86 орчим компанитай харилцан дээд зэргийн чанартай бидний өдөр тутам байнга хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүн болон   бичиг хэрэгслэлийн бараа, гэр ахуйн бараа,  барилгын материал зэргийг  Монголын зах зээлд импортлон худалдаалж байна.
 
Манай компанийн 2 дах бизнес бол худалдаа үйлчилгээний салбарт супермаркет бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.  Одоогоор монголын зах зээлд өөрийн “Оргил”  нэртэй бөөний төв, супермаркетын сүлжээгээрээ  дамжуулан өөрийн импортын бараа бүтээгдэхүүн болон дотоодын үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг  хэрэглэгчдэдээ хүргэж байна.
 
“Оргил” хүнсний сүлжээ нь  Улаанбаатар хотын хэрэглэгчдийн дунд өндөр байр суурь эзэлдэг, одоогоор 8 салбар  супермаркет болон бөөний төвүүд ажиллаж байна. Бид бараа бүтээгдэхүүнийг  хямд үнийн баталгаатайгаар худалдаалахаас гадна хүнсний бүх төрлийн бүтээгдэхүүнийг эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлд технологийн дагуу хадгалах, тээвэрлэх үйлчилгээг үзүүлдэг. Мөн хөдөө орон нутагт  борлуулагч агентуудаараа дамжуулан  өөрийн импортын бүтээгдэхүүнийг  түгээж байна.  
 
2007 оноос “Сээкл“ ХХК нь  барилгын салбарт  хөрөнгө оруулалт хийж “Камдер” ХХК –ийг байгуулж  Монгол орныхоо бүтээн байгуулалтад хөл нийлүүлэн  барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байна. 
 
“Камдер” ХХК нь Улаанбаатар хотын хамгийн байршил сайтай “Олимп” хороололд “Encanto town” орон сууц, худалдаа үйлчилгээ, спорт цогцолбор, оффис, зочид буудал зэргээс бүрдсэн дээд зэрэглэлийн цогцолбор  хотхоны барилгын төслийг  хэрэгжүүлж байна. 
 
Одоогоор манай "СЭЭКЛ" ХХК-д 600 гаруй ажилчид албан хаагчид санхүү, маркетинг, хүний нөөц, борлуулалтын хэлтэсүүд болон салбар дэлгүүрүүдэд ажиллаж байна. 
 
"СЭЭКЛ" ХХК нь Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын гишүүн байгууллага бөгөөд Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-с зохион байгуулдаг шилдэг аж ахуй нэгж шалгаруулах арга хэмжээний ТОП-100 компанид 6 жил дараалан шалгарсан.
 
Бидний амжилтыг хамтдаа бүтээлцэж буй үйлчлүүлэгчид, нийт түншүүддээ талархал илэрхийлье
 
Номинациуд
Гарах
Эхлэл   |    Удирдамж   |    Бүртгүүлэх   |    Холбоо барих
© 2016 http://bestofmongolia.mn