Эхлэл Танилцуулга журам Мэдээлэл Бүртгүүлэх
Санал асуулга дуусахад:
Нийт номинациуд: 
66
Нийт нэр дэвшигчид: 
898
Best of Mongolia 2015
Best of Mongolia 2014
Best of Mongolia 2013
Best of Mongolia 2012
Монсүү ХХК
Санал өгөх
674
Саналын тоо
Танилцуулга
Утас:
Facebook:
Website:

“Монсүү” ХХК нь сүүн бүтээгдэхүүн, хүүхдийн сүүн тэжээлийн үйлдвэр нь 1991 оны 9-р сард байгуулагдан өнөөг хүртэл тасралтгүй ажиллаж байгаа Улаанбаатар хотын хамгийн анхны сүүний үйлдвэр юм. Одоо тус үйлдвэр нь ариутгасан сүү, тараг, зөөхий, цөцгий, аарц, ээдэм, хорхой ааруул, цөцгийн тос, ,хүүхдийн илчлэг тэжээл зэрэг 30 шахам  нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглэгчидийн хэрэгцээнд нийлүүлж байгаагийн зэрэгцээ  Улаанбаатар хотод хамгийн их  үгүйлэгдэж байгаа хүүхдийн сүүн тэжээлийн үйлдвэрлэлийн зонхилон явуулж байна. Үйлдвэрийн дэргэд хими, микробиологийн лабортори ажиллуулж, түүхий сүү болон бэлэн бүтээгдэхүүнд исгэлэн тос, нягтрал , хуурай бодис, элдэв хольц, микропын тоо кольтир, коли индекс, бруцелез зэрэг хими, микробиологийн шинжилгээг тогтмол хийж, хэвшэсний зэрэгцээ үйлдвэрлэлийн технилогийн дараалал, горимыг  чанд мөрдөн ариун цэвэр, эрүүл ахуйн  хяналтыг өндөр  түвшинд ашигладаг. Тус сүүний үйлдвэр нь Төв аймаг, Сэлэнгэ аймаг, Улаанбаатар хот орчимын Фермерүүдээс түүхий сүүг гэрээгээр авч үйлдвэрлэлээ явуулж байна.

       Монсүү ХХК-ны   хүүхдийн сүү, сүүн бүтээгдэхүүний  үйлдвэрт  сүүний салбарын өндөр мэргэжлийн дадлага туршлагатай  технилогич, микробиологич нар ажиллаж  үйлдвэрлэлийг гардан явуулж байгаа бөгөөд эрхэм хэрэглэгч таны хүнсний аюулгүй байдал, чанарын дээд түвшинд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг өргөн барих зорилго тавин ажиллаж байна.

Шагнал:

1998 онд МХЭАХН- ээс “хэрэглэгчидийн найдвартай түнш”

1998 онд МХЭАХН- ээс, Монголын Хүүхдийн эрхийн төвөөс “ Хүүхдийг дээдэлсэн Үйлдвэрлэгч”

 1999 онд МСБХолбоонооос шилдэг сүү боловсруулагч”

2000 онд МЭОЗХолбооноос “Шилдэг үйлдвэрлэгч”

2001 онд “Хэрэглэгчийн анд нөхөр”

2002 үзэсгэлэнгийн “  шилдэг бүтээгдэхүүний алтан медаль”

2003, 2004 онд мөн Үзэсгэлэнгийн тусгай шагнал

2004 онд МХЭАХН –ээс хэрэглэгчийн баталгаат бүтээгдэхүүн-Цөцгийн тос

2005 онд “Улаанбаатар Түншлэл 2005”  Олон улсын үзэсгэлэнгийн “Хүнсний салбарын шилдэг бүтээгдэхүүн”- Бифидотараг

2006 онд МҮХАҮТ-аас  зохион байгуулсан “Улаанбаатар  түншлэл 2006” ОУ-ын үзэсгэлэн яармаг худалдаанаас Хүнсний шилдэг бүтээгдэхүүнээр “Зөөхий” шалгарч, цом, өргөмжлөл

2007  онд МҮХАҮтанхимд, оюуны өмчийн газраас “2006 оны шилдэг сав, баглаа боодолтой брэнд

2008 онд НХЭАХН-ээс зохион байгуулсан  Эрүүл хүнс-2008  үзэсгэлэнгийн өргөмжлөл

2009 онд “Олон улсын үзэсгэлэн яармаг SME,s 2009” –д амжиллтай оролцон “Экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч” байгууллагаар тус тус шагнагдсан юм.

 

 

-       Манай бүтээгдэхүүний онцлог нь Хүүхдийн сүүн бүтээгдэхүүн, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр / Кальцтай сүү, бифидотараг, илчлэг тамир, ааруул г.м 6-8 нэр төрөл

-       Төр засгаас явуулж буй “Үдийн Цай” хөтөлбөрт хамтарч, дэмжиж оролцож байгаа

 

Хаяг: СХД, 4-р хороо, Хүнсчидийн гудамж, Толгойт ХД-ын 51-р байр, Улаанбаатар, Монгол Улс

Утас: 70184455, 97111721 

Номинациуд
Гарах
Эхлэл   |    Удирдамж   |    Бүртгүүлэх   |    Холбоо барих
© 2016 http://bestofmongolia.mn