Эхлэл Танилцуулга журам Мэдээлэл Бүртгүүлэх
Санал асуулга дуусахад:
Нийт номинациуд: 
66
Нийт нэр дэвшигчид: 
898
Best of Mongolia 2015
Best of Mongolia 2014
Best of Mongolia 2013
Best of Mongolia 2012
Пи Си Эф ХХК
Өрсөлдөж буй номинаци:
Санал өгөх
434
Саналын тоо
Танилцуулга
Утас:
88116609
Facebook:
Website:

Манай компани нь 2007 онд аялал жуулчлал, гадаад дотоод худалдаа эрхлэх чиглэлээр байгуулагдсан.  Энэ хугацаанд манай компани нь дотоодын болон гадаадын компаниудтай харилцаа холбоо тогтоон хамтран ажиллаж байна.

 

Үүнд ОХУ-ын “Урал монтаж”, “Электрощить самара”, “Электрокабельная Арматура” , БНХАУ-ийн “CNC”  GROUP,  SHANGHAI SASSIN IMP & EXP.CO.,LTD-н Монгол дахь албан ёсны  диллерээр бүх төрлийн кабель, кабелийн муфт, өндөр хүчдэлийн трансформатор, 0,4 (6,10) кВ-ын вакуум таслуур, ячейк, гүйдэлийн трансформатор зэрэг бусад шаардлагатай бараа материалыг гэрээлэн авч хэрэглэгчдэд нийлүүлж, БНХАУ, БНСУ-аас хүнд машин механизмын худалдаа түрээсийн үйл ажиллагаа эрхэлж ирсэн.

 

Улмаар 2009 онд  Эрчим хүчний газраас 0,4-35кВ цахилгаан дамжуулах дэд станц, агаарын шугамын угсралт, туршилт, тохируулаг хийх,

Авто замын газраас Хайрган болон хатуу хучилттай авто зам барих , засварлах, зам талбайн тохижилт хийх тусгай зөвшөөрлийг тус тус авч үйл ажиллагааныхаа чиглэлийг өргөжүүлэн ажиллаж байна.

 

2009 онд Нийслэлийн барилга, хот байгуулалт, хөрөнгө оруулалтын газар, Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газар, “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ” ХК, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК, Улаанбаатар зам засвар арчлалт” ХК, Улаанбаатар хотын гэрлэн дохионы шинэчлэлт төслийн гүйцэтгэгч “SK C&C” компани зэрэг төрийн болон хувийн хэвшилийн байгууллагуудтай эрчим хүчний тоног төхөөрөмжийн худалдаа, барилга угсралт, туршилт тохируулгын чиглэлээр,

 

2010 онд “Стандарт групп” ХХК,  “Номинхолдинг” ХХК, “Женко групп” ХХК, “Жаст групп” ХХК, “Өмнөговийн ЦТС” ТӨХК, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Ойн газар” байгууллагуудтай эрчим хүч, авто замын барилга угсралт, гадаад худалдааны чиглэлээр ,

 

2011 онд Орхон аймгийн засаг даргын тамгын газартай Наран, Шанд багийн 5,4 км авто замын болон гэр хорооллын гэрэлтүүлэг, Говил багийн 1,75 км хайрган авто зам, Уурхайчин гудамжны 0,36 км авто замын шинэчлэлт, Эрдэнэт хотын авто замын нөхөөс, хэвтээ тэмдэглэгээний ажлыг гүйцэтгэн хүлээлгэж өгсөн.

 

Мөн “Стандарт групп” ХХК, “Номин холдинг” ХХК, “Сфеко пропертийз” ХХК, “Бэгдү констракшн” ХХК-тай 6кВ, 10кВ 2*630 кВА-ын 4ш дэд станцын барилга угсралт, Стандарт хорооллын 3 км 3х240 хос кабель татах гадна цахилгаан хангамж, гэрэлтүүлэг, орчны тохижилт, Баянзүрх дүүргийн Зүүн уулын 1 км үерийн хамгаалалтын далангийн ажил зэрэг ажлуудад авто зам, эрчим хүчний чиглэлээр,

 

2012 онд Орхон аймгийн засаг даргын тамгын газартай Говил багийн 1,75 км хатуу хучилттай авто замын ажил, Авто замын тэмдэг, тэмдэглэгээ, Баян-өндөр сумын гэр хорооллын хойт тойргийн 0,42 км авто замын засвар шинэчлэлтийн ажил, Говил багт шинээр барьж байгаа замын трассд орсон авто замын гэрэлтүүлэг барих ажил, “Хүрд” ХХК-тай Орхон аймгийн Баян-өндөр сумын зам талбайн ажил, “Набсан” ХХК-тай Орхон аймгийн 6-р миркын баруун урд талын зам, асфальт бетон хучилттай нөхөн сэргээлт хийх, ХААИС-ийн хотхоны зам талбайд гарсан хялгасан хагарлыг зориулалтын битумаар нөхөх, замын тэмдэг тэмдэглэгээ хийх, Дэлхийн банкны Эрчим хүчний нэмэлт санхүүжилт төслийн санхүүжилтээр УБЦТС ХК-ны захиалгаар хийгдэж буй “Насос-6” , “Дунд гол”, “Атар өргөө” РП-г барих барилга угсралтын ажил

 

2013 онд Улаанбаатар хотын Сэлх-Бэлх зуслан  чиглэлийн 4,5 км хатуу хучилттай авто замын ажил зэрэг ажлуудад авто зам, эрчим хүчний чиглэлээр тус тус хамтран ажилласан туршлагатай компани болно.

 

 

Номинациуд
Гарах
Эхлэл   |    Удирдамж   |    Бүртгүүлэх   |    Холбоо барих
© 2016 http://bestofmongolia.mn