Эхлэл Танилцуулга журам Мэдээлэл Бүртгүүлэх
Санал асуулга дуусахад:
Нийт номинациуд: 
66
Нийт нэр дэвшигчид: 
898
Best of Mongolia 2015
Best of Mongolia 2014
Best of Mongolia 2013
Best of Mongolia 2012
Дундговь
Өрсөлдөж буй номинаци:
Санал өгөх
823
Саналын тоо
Танилцуулга
Утас:
Facebook:
Website:
Дундговь аймаг нь 1941 онд Өмнөговь аймгаас 8 сум, Дорноговь аймгаас 3 сум, Төв аймгаас 7 сум тус тус шилжүүлэн 18 сумтайгаар одоогийн Өлзийт сумын нутаг Ембүү дэрсэнэ ус гэдэг газар Шарангад аймаг нэртэйгээр байгуулагджээ. 1942 онд аймгийн нэрийг Дундговь хэмээн өөрчилж аймгийн төв одоогийн оршин байгаа Зоогийн Хар овооны энгэрт суурьшсан байна.
Засаг захиргаа, нутаг дэвсгэр: Дундговь аймаг нь Засаг захиргааны хувьд 15 сум, 66 багтай, 7469,0 мянган га нутаг дэвсгэртэй, газар нутгийн хэмжээгээр Монгол улсын нутаг дэвсгэрийн 4,5%-ийг эзэлдэг, аймгийн төв Улаанбаатар хотоос 265 км-т байрладаг, Төв, Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь, Өвөрхангай аймгуудтай хиллэдэг.
Газрын гадарга, хөрсний бүтэц: Аймгийн нутаг дэвсгэрийн хилийн тойрог 1230 км, нутгийн баруун цэг Гучингийн худгаас зүүн цэг Хөх дэл хүртэл 425 км, хойд цэг Ус хар толгойгоос урд цэг Өвөр цагаан дэрс хүртэл 283 км. Нийт газар нутаг нь тал хээр говийн бүсэд багтдаг. Тэгш тал газрын хамгийн өндөр нь далайн түвшнээс дээш 1530 м, хамгийн нам нь 980 м, хамгийн өндөр Дэлгэрхангайн уул далайн түвшнээс дээш 1913 м өндөр өргөгдсөн байдаг. Тус аймгийн нутагт уулын хөрс /хар хүрэн, хүрэн, цайвар хүрэн/ маш бага хувийг эзэлж Адаацагийн хойд тал, Бага газрын чулуу, Угтаалын уул, Их газрын чулуу орчимд тархсан. Нутгийн төв, хойд хэсгээр ухаа толгод нам уулсын /хүрэн, цайвар хүрэн, цөлөрхөг хээрийн бор, хээржүү цөлийн бор/ хөрс, нутгийн төв, өмнөд хэсгээр тал хөндийн /цөлөрхөг хээрийн 20 төрлийн хөрс/ хөрс тархсан.
Уур амьсгал: Аймгийн нутаг дэвсгэрийг уур амьсгалын хувьд хуурай, сэрүүн, уулын хээрийн муж /Эрдэнэдалайн хойд хэсэг, Адаацаг, Дэлгэрцогт, Дэрэнгийн хойд хэсэг/, нэн хуурай дулаавтар, цөлөрхөг хээрийн муж /Дэлгэрхангай, Хулд, Луус, Гурвансайхан, Өндөршил сумын хойд хэсэг, Сайхан-Овоо, Сайнцагаан, Говь-Угтаал, Цагаандэлгэр, Баянжаргалан сумдын нутаг/, нэн хуурай дулаан, цөлөрхөг хээрийн муж /Дэлгэрхангай, Хулд, Гурвансайхан сумдын урд хэсэг, Өлзийт сумын нутаг/ гэж 3 хуваадаг.
Агаарын температурын дундаж хэмжээ өвлийн сард – 16-19 градус, зуны сард +17-21 градус, жилд орох хур тундасны хэмжээ 95-150 мм ундаг. 
Манай аймаг дараах онцлог давуу талтай - Дуу хуур, гүүний айраг, хонины махны чанараараа улсдаа алдартай. Улсын дунджаар малтай нэг өрхөд ногдох малын тоогоор эхний байруудад ордог. Байгалийн эрдэс түүхий эдийн багагүй нөөцтэйн дотор улсын хэмжээний судлагдсан хүрэн нүүрсний нөөцийн 58,0 хувь, гөлтгөнийн 32,3 хувь, эрдэс будгийн 53,4 хувь нь манай аймагт байна. Аймгийн төв болон бүх сумын төв эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон, үүрэн телефоны сүлжээтэй Нийслэлд ойр учир бага зардлаар говь тал хээр, түүний үзэсгэлэнт байгалийг үзэх боломжтой. Энэ утгаараа аялагчдын тоо жил бүр өсч байна. Жилд нартай өдрийн тоо харьцангуй олон, салхины хурд их учир нар, салхины эрчим хүчийг ашиглах өргөн боломжтой. Сайхан-Овоо сумын нутагт Өгөдэй хааны өвөлжөө, Буган чулуун хөшөө, Замбага хайрхан уулын хүннүгийн үеийн булш, дундад зууны үед холбогдох шаазан хотын туурь, Гурвансайхан сумын нутаг Ярх уулын хуучин чулуун зэвсгийн бууц суурин, дарханы газар хүрэл зэвсэг үйлдвэрлэлийн дурсгал, Дэлгэрхангай суманд Өгөдэй хааны нас эцэслэсэн газар, Адаацаг сумын Сүм хөх бүрдэд их хаадын намаржаа, Өлзийт сумын Дэл уулын хадны зураг, Дэлгэрийн Чойрын хийд, Эрдэнэдалай сумын сангийн далай хийдийн Цогчин дугана, дөрвөлжин булш, хиргисүүрийн дурсгалууд эртний төрт улсуудын үед холбогдох булш бунхан эртний бэхлэлт цайз хэрэм зэрэг олон мянган жилийн турш хүмүүсийн аж төрж ирснийг илтгэх түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлсээр нэн арвин. 
Эртний далайн ёроолын үлдэц бүхий Цагаан суварга, Морин толгойн цав, Өөш манхан зэрэг өвөрмөц тогтоцтой байгалийн шавар цав элсэн манхан, Их газрын чулуу, Бага газрын чулуу зэрэг боржин чулуун уул, заг, хайлаасан төгөл, Олдох, Гурван төгрөг, Эргэнэг, Хаяа, Нэмнээ, Номгон, Хайрхан, Загийн ус зэрэг үзэсгэлэнт газруудтай. 
Аймгийнхаа ард иргэдийн ахуй амьдралын хэвшил, уламжлал, байгалийн онцлог давуу тал, нөөц бололцоотой уялдуулан улсдаа “Дуу хуурын өлгий нутаг” хэмээн алдаршсан дуу хуур, эртний түүхэнд мөртэй үзэсгэлэнт Дундговь нутгийн аялал жуулчлал, гүүний айраг, ингэний хоормог, мах, хүрэн нүүрсний үйлдвэрлэлийг аймгийн брэндээр тодорхойлон бүс нутгийн төдийгүй улсын хэмжээнд эдгээр брэнд бүтээгдэхүүний үйлчилгээг бий болгож улмаар зарим бүтээгдэхүүнийг экспортод гаргах бодлого барин ажиллаж байна.
Номинациуд
Гарах
Эхлэл   |    Удирдамж   |    Бүртгүүлэх   |    Холбоо барих
© 2016 http://bestofmongolia.mn