Эхлэл Танилцуулга журам Мэдээлэл Бүртгүүлэх
Санал асуулга дуусахад:
Нийт номинациуд: 
66
Нийт нэр дэвшигчид: 
898
Best of Mongolia 2015
Best of Mongolia 2014
Best of Mongolia 2013
Best of Mongolia 2012
Дорноговь
Өрсөлдөж буй номинаци:
Санал өгөх
644
Саналын тоо
Танилцуулга
Утас:
Facebook:
Website:
Монгол орны зүүн өмнөд хязгаарт Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар аймгуудтай хил залган оршдог. Аймгийн төв нь Сайншанд хот. Хойд, урд хоёр гүрнийг холбосон, төвийн бүсийн хөгжлийн гол тэнхлэг болсон төмөр зам дайран өнгөрдөг. Энэ замын дагуу тус аймгийн бүх сумын 42,8 хувь, хүн амын 54,8 хувь нь оршин суудаг. Хилийн байнгын үйл ажиллагаатай Замын-Үүдийн, улирлын ажиллагаатай Баянбулаг-Мандалын боомтуудтай. “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүс байгуулах эрх зүйн орчин бүрдсэнээр Монгол улсын хөгжил дэвшлийн нэгэн үүд хаалга болж хөгжих ирээдүйтэй. Манай аймагт ЭМШИУС-ын салбар сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Төмөр замын МСҮТөв, Ерөнхий боловсролын 20 сургууль, 17 дотуур байр, 21 цэцэрлэг, эрүүл мэндийн 72 байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Аймгийн төвд “Саран хөхөө” театр, Нийтийн номын сан, Музей сургалт судалгааны төв, ноён хутагт Данзанравжаагийн музей, Хүүхдийн ордон, сумдад соёлын төвүүд ажилладаг. Нутаг дэвсгэр: 109,5 мянган кв км Сайншанд хот нь Улаанбаатар хотоос 465 км, БНХАУ-тай 600 км-ээр хиллэдэг. Засаг захиргаа: 14 сум, 58 багтай Хүн ам: 62500 /2013 он/ Хөдөлмөрийн насны хүн ам: 40923 Нийт өрх: 18554

Номинациуд
Гарах
Эхлэл   |    Удирдамж   |    Бүртгүүлэх   |    Холбоо барих
© 2016 http://bestofmongolia.mn