Эхлэл Танилцуулга журам Мэдээлэл Бүртгүүлэх
Санал асуулга дуусахад:
Нийт номинациуд: 
66
Нийт нэр дэвшигчид: 
898
Best of Mongolia 2015
Best of Mongolia 2014
Best of Mongolia 2013
Best of Mongolia 2012
Говь-Сүмбэр
Өрсөлдөж буй номинаци:
Санал өгөх
645
Саналын тоо
Танилцуулга
Утас:
Facebook:
Website:

Улсын бага хурлын 1991 оны 6-р сарын 21-ны өдрийн 46 дугаар тогтоолоор Дорноговь аймгийн Сүмбэр, Шивээговь хороо, Улаанбаатар хотын Баянтал хороог нэгтгэн улсын зэрэглэлтэй Чойр хотыг байгуулжээ. Харин Улсын Их Хурлын 1994 оны 5-р сарын 6-ны өдөр 32 дугаар тогтоолоор Чойр хотын хилийн цэсээр Говьсүмбэр аймаг 1994 оны 8 сард байгуулагдсан.
 
Түүх: Одоогоос 766 жилийн өмнө 1240 оны цагаан хулгана жил зохиогдсон, дэлхийн аугаа их түүх соёлын дурсгалт бичгүүдийн нэг болох монголын нууц товчоонд “Боданчар Боржигин овогтон болов” хэмээжээ. Эзэн Чингис хаан бол Бөртэ Чонын удам Боданчарын 11 дэх үеийн ач ажээ. Боданчар нь ах нараасаа салж Боржигин овогтныг бий болгожээ гэж түүхэнд тэмдэглэсэн байдаг.
1691 оны хаврын адаг сард манжийн хаан Энх-Амгалан Монголыг өөрийн харъяат болгож дөрвөн аймаг, долоон хошуу байсныг задаргаж 82 хошуу болгосноор Сэцэн хан аймгийн Боржигин хошуу үүсгэн байгуулагджээ.
Говьсүмбэр аймгийн Боржигины түүхтэй холбогдох учрыг авч үзвэл:
1691 оноос Сэцэн хан аймгийн Боржигин жанжин бэйлийн хошуу
1911 оноос Боржигин цэцэн вангийн хошуу
1923 оноос Оцол Сансар уулын хошуу
1931 оноос Төв аймгийн Говьсүмбэр сум, Дорноговь аймгийн Сүмбэр сум
1991 оноос Чойр хот
1994 оноос Говьсүмбэр аймаг болгон өөрчилжээ.
 
Байршил: Монгол улсын төвийн бүсийн зүүн өмнөд хэсэгт хойд өргөргийн 46057’- 47002’, зүүн уртрагийн 1070 57’- 1090 04’-т байрладаг. Улаанбаатар хотоос зүүн өмнө зүгт 250 км-ийн зайд оршдог.
 Хойд талаараа Төв аймгийн Баянжаргалан, Баянцагаан, Баян сумдтай,  зүүн ба зүүн хойд хэсгээрээ Хэнтий аймгийн Дархан, Дэлгэрхаан сумдтай,  баруун болон баруун өмнөд хэсгээрээ Дундговь аймгийн Баянжаргалан, Цагаандэлгэр, Говь-Угтаал, Дорноговь аймгийн Даланжаргалан сумдтай тус тус хиллэдэг.
Талбай: 5,5 мянган километр хавтгай дөрвөлжин нутаг дэвсгэртэй.
Цаг уур: Далайн түвшнээс дээш 1000-1200 метрийн өндөрт оршдог говь, тал хээр хосолсон эх газрын эрс тэс уур амьсгалтай нутаг юм. Говьсүмбэр аймагт жилд унах тунадасны хэмжээ говийн бүсийнхээс илүү /дунджаар 200-250 мм/ бөгөөд температурын ялгаа зундаа +370, өвөл -370 градус байдаг. Говьсүмбэр аймаг нь нүүрс, тоосгоны шавар, эрдэс будаг, хайлуур жонш, шохойн болон бал чулууны байгалийн баялаг нөөцтэй өгөөмөр баян нутаг юм.

Номинациуд
Гарах
Эхлэл   |    Удирдамж   |    Бүртгүүлэх   |    Холбоо барих
© 2016 http://bestofmongolia.mn