Эхлэл Танилцуулга журам Мэдээлэл Бүртгүүлэх
Санал асуулга дуусахад:
Нийт номинациуд: 
66
Нийт нэр дэвшигчид: 
898
Best of Mongolia 2015
Best of Mongolia 2014
Best of Mongolia 2013
Best of Mongolia 2012
Баянхонгор
Өрсөлдөж буй номинаци:
Санал өгөх
748
Саналын тоо
Танилцуулга
Утас:
Facebook:
Website:

Баянхонгор аймаг нь Улсын Бага Хурлын 1941 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн 81 дүгээр тогтоолоор 16 сум, 112 баг, 11,8 мянган өрх, 41,8 мянган хүнтэй бай-гуулагдсан. Монгол улсын нутаг дэвсгэрийн 7,8 хувийг эзэлдэг томоохон аймгийн нэг юм.Тус аймгийн нутаг дэвсгэр Монгол орны Алтай, Хангай, Говь, цөл, тал хээр бүхий газар зүйн 4 муж, байгалийн 3 бүс, цаг агаарын 2 бүсийг хамардагаараа онцлогтой. Баянхонгор аймаг нь Сибирийн их тайгаас төв Азийн говь цөлд шилжих бүсэд Монгол улсын нутаг дэвсгэрийн баруун төв хэсэгт байрлаж, Өвөрхангай, Өмнөговь, Говь-Алтай, Завхан, Архангай аймгуудтай нутаг залган БНХАУ-тай 140 км нутгаар хиллэсэн, 116 мянган хавтгай дөрвөлжин км нутагтай. Аймгийн төв нь Улаанбаатар хотоос 630 км зайтай оршдог.

 

Нутгийн хойд хэсэгт Хангайн нурууны өмнө талын тэгш өндөрлөг болон ойт хээр, дунд хэсгээрээ их нууруудын хотгорын төгсгөл болон тал хээр, өмнөд хэсгээрээ Алтайн цаад говийн цөлөрхөг бүсэд хамрагддаг.Баянхонгор аймаг нь хөрс цаг уурын олон бичил мужид хуваагддаг.Нутгаар нь дэлхийн усан хагалбарын шугам дайрч өнгөрсөн, нар салхины эрчим хүчний нөөц сайтай, умардын хүйтэн чийглэг уур амьсгалаас өмнөдын хэт хуурайд шилжих явцад үүссэн эрс тэс уур амьсгалтай. Ихэнх нутаг нь далайн түвшнээс дээш 1000-1400 м өргөгдсөн боловч хамгийн нам дор газар болох Эхийн гол 720 м, хамгийн өндөр Их Богд уул 3957 метрт өргөгдсөн юм. Агаарын температур нь хүйтний улиралд дунджаар 18-30 хэм хүйтэн, дулааны улиралд 15-27 хэм дулаан байдаг.Нутгийн хойд хэсгээр 62,2 мянган га хар модон, өмнөд хэсгээрээ 477,0 мянган га заган ойтой.

          

Тус аймаг алт, зэс, хар, хүрэн нүүрс, болор, жонш, гялтгануур гантиг, боржин, шөрмөс чулуу зэрэг ашигт малтмал, төрөл бүрийн шороон будаг, сайн чанарын шавар, шохойн чулуу гэх мэт барилгын материал нэн элбэгтэй.Баянхонгор аймгийн төвийг Баянхонгор хот гэж нэрлэдэг.Аймаг байгуулагдсан үеэсээ Бөмбөгөр, Баян-Овоо, Галуут сумдын нутагт шилжин байршиж, одоогийн оршин буй төвдөө 1961 онд суурьшсан.

 

Өдгөөгийн манай аймгийн сумд эрт үеэс олон,аймаг хошуунд харьяалагдан,нэр нь солигдож иржээ.

           

Манжийн хаанаас 17 дугаар зууны сүүлчээр Халх Монголыг 4 аймаг,4 зам болгохдоо Сайн ноён хан аймгийн “Хойдзам” Засагт хан аймгийн “Өрнө зам” гэх болжээ.         

           

Аймгийн доторх хошуудыг дэвсэр нутгийнхаа газар зүйн байрлалын аль хэсэг зүг чигт байгааг нь баримтлан өмнөд,баруун,умард,зүүн,дундад гар буюу этгээд хэмээн нэрлэжээ.

           

Тэр ёсоор Сайн ноён хан аймгийн “Эрдэнэ засаг” /Ноён нь Тод Эрдэнэ гүн/-ийн хошууг Хойд замын баруун гарын этгээдийн хоёрдох хошуу, Засагт хан аймгийн “Гүн Содном-Ишжав” /Хожим нь Юм бэйс,Жонон ван/-ын хошууг Өрнөд замын зүүн гарын умард хошуу гэх мэтээр нэрлэсэн байна.

            

Гэвч энэ нэрийг төдий л хэрэглэсэнгүй,харин аймаг хошууны ноёны алдар,цолоор нэршүүлж иржээ. Хошууг угсаа залгамжилсан Засаг ноён толгойлж,захирах,баримтлах ажлыг Тамгын газрын түшмэдүүдийн тусламжтайгаар явуулж байв.

       

1921 оны 8-р сард: Ардын Засгийн газрын төлөөний хүмүүс томилогдон ирж,хошуу шавиудыг хариуцан ажиллажээ. 1922 онд: Орон нутгийн Засаг захиргааг ардчилсан үндсэн дээр зохион байгуулах ажил өрнөв.

             

1922 оны 9-р сараас Хошуудын Тамгыг хураан авч,аймаг байгуулах ажил 10-дугаар сараас эхэлжээ.

           

1923 оны 10-дугаар сарын 5-нд: Ардын Засгийн газрын шийдвэр гарч аймаг, хошууны ноёдыг угсаа залгамжлах эрхийг хасч аймаг, хошуудыг газар усны нэрээр нь нэрлэв.

           

Энэ шийдвэр ёсоор Сайн ноён хан аймгийн Эрдэнэ-засаг, 1922-1923онд Жамьяндорж вангийн харьяат байсан хошуу нь Цэцэрлэг Мандал уулын аймгийн Богд хайрхан уулын хошуу болов.

           

Тус хошуунд одоогийн Заг,Жаргалант сумын нутаг бүхэлдээ,Гурванбулаг, Бууцагаан,Хүрээмарал сум, Архангай аймгийн Чулуут сумын нутгийн нэлээд хэсэг орж, Чандмань, Буянт, Тахилагат, Жаргалант, Тост, Холбоо, Бумбат, Нарт гэсэн 8 сумтай байгуулагдав.

 

Түүнээс Чандмань /одоогийн Заг/ сум нь 1923-1931онд Цэцэрлэг Мандал аймагт, 1931-1934 онд Өвөрхангай аймагт /Загийн гол сум нэрээр/1934-1941 онд Архангай аймагт харьяалагдаж байжээ.

 

Сайн ноён хан аймгийн Дайчин ван /Гүргэмжав ноён/ -гийн хошуу нь Цэцэрлэг мандал аймгийн Түйн голын хошуу,Цогтой гүн /Дашдорж-Дашдоо/-гийн хошуу нь Баянхонгор хайрхан уулын хошуу Пүрэв /Пүрэвжав/ гүнгийн буюу Жонон гүнгийн хошуу нь Хүрээмандал уулын хошуу /Тэгшбуянт, Эрдэнэмандал сумтай/ болов.

 

Дархан гүн /Балжин/-гийн хошууг Эрдэнэтээл, Гучин ус, Цагаан нуур, Аргалант гэсэн дөрвөн сум болгон Баянхонгор уулын хошуунд харьяалуулжээ. Засагт хан аймгийн /Жонон-ван Жалцан ноён/-ийн хошуу нь Хантайшир уулын аймгийн Байбаян-өндөр уулын хошуу /Тэгш мандал, Баянцагаан,Залаажинст сумтай/ болсон байна.

 

1923 онд Ардын Засгийн газраас батлан гаргасан “Монгол улсын нутгийн захиргааны дүрэм” ёсоор нэг хэсэг хугацаанд 150 өрхийг сум,50 өрхийг баг,багийг аравт хэмээн нэрлэж байжээ.

 

1925 оны 5-р сард :Засгийн газрын 19-р тогтоолоор тамгатай хутагт нарын шавиудыг татан буулгаж,хошуу болгон ардын хурлаар нутгийн захиргааг сонгож байгуулав.

 

Эрдэнэбандид Ламын гэгээн хутагтын шавийг Баянзүрх уулын хошуу Эрхтхайрхан, Холбоолж, Богд, Будант зэрэг 14 сумтай байгуулжээ. Чин сүжигт Номун хан Хутагтын шавийг Мандал, Баяннуур хоёр сум болгон Баянхонгор уулын хошуунд харьяалуулжээ.

 

Наран  хутагтын  шавийг Хүрээмандал уулын хошуунд нэгтгэсэн байна. 1931 оны 2-р сарын 2 өдөр: БНМАУ-ын Бага хурлын өдрийн 5-р тогтоолоор орон нутгийн Засаг захиргааны хуваарьт өөрчлөлт оруулж,Засаг захиргааны “Хошуу” гэсэн нэгжийг байхгүй болгож,хуучин 5 аймгийг 13 болгосон байна. Энэ өөрчлөлтөөр:

 

• Баянзүрх уулын хошуу нь Баянзүрх,Баруун ,Өлзийт,Холбоолж, Нарийн хар сум

 

• Баянхонгор уулын хошуу нь Баянхонгор,Бөмбөгөр сум, Богд, хайрхан уулын хошуу нь Загийн гол, Гурванбулаг, Буянтцагаан гол сум,

 

• Хүрээмандал уулын хошуу нь Хүрээмарал, Баянбулаг сум болж

 

• Түйн голын хошууг Эрдэнэцогт сум гэж нэрлэжээ.Эдгээр сумдыг шинээр байгуулан Өвөрхангай аймагт харьяалуулжээ.

 

1931-1933 онд Өвөрхангай аймгийн төв нь Түйн голын Цагаан эрэгт /Одоогийн Баянхонгор хотын хойд талд/ байрлаж байв.

 

Дээрх тогтоолоор Хантайшир уулын аймгийн Байбаян-өндөр уулын хошуу нь Баян-өндөр,Баянцагаан сум болж Алтай аймагт харьяалагдсан байна.

 

1933 онд:Өвөрхангай аймаг Түйн голын Цагаан эргээс Арвайхээрд шилжин суурьших болсноор сум,засаг захиргааны харьяалалд өөрчлөлт орж,Загийн чиглэлийн гэж нэрлэж байсан Заг, Гурванбулаг, Баянхонгор, Мандал, Бөмбөгөр, Баацагаан, Бууцагаан, Хүрээмарал, Баянбулаг, Есөн сумыг Архангай аймагт харьяалуулав.

 

1933 онд Өвөрхангай аймгийн яамнаас Холбоолж сумыг Богд уул сум Нарийн хар сумыг Жинст сум хэмээн нэрлэсэн байна.

 

Манай аймгийн сумууд 1941 он хүртэл дээр өгүүлснээр харьяалагдаж байжээ. 1940 онд хуралдсан МАХН–ын X хурал, улсын VIII их хурлаар төрийн байгууллагуудыг хөдөлмөрчдөд ойртуулан, төрийн захиргааны ажлыг дайчин шуурхай болгохыг онцлон заав.

 

1939-1940 онд болсон орон нутгийн засаг захиргааны сонгуулийн үед аймаг,сумдын Засаг захиргааны өөрчлөлт оруулахыг хүссэн олон санал гарчээ. 1941 онд:БНМАУ-ын Бага Хурлын тэргүүлэгчдийн 81-р тогтоолоор гурван аймаг нэмж байгуулсны нэг нь Баянхонгор аймаг юм.

Номинациуд
Гарах
Эхлэл   |    Удирдамж   |    Бүртгүүлэх   |    Холбоо барих
© 2016 http://bestofmongolia.mn