Эхлэл Танилцуулга журам Мэдээлэл Бүртгүүлэх
Санал асуулга дуусахад:
Нийт номинациуд: 
66
Нийт нэр дэвшигчид: 
898
Best of Mongolia 2015
Best of Mongolia 2014
Best of Mongolia 2013
Best of Mongolia 2012
"TV10" телевиз
Өрсөлдөж буй номинаци:
Санал өгөх
286
Саналын тоо
Танилцуулга
Утас:
Facebook:
Website:

TV10 телевиз нь 2012 оны 5-р сарын 10-наас эхлэн албан ёсоор эфирээ цацаж үзэгч олонтойгоо мэндчилсэн билээ. Манай телевизийн хувьд нийгэм эдийн засгийн төрөлжсөн чиглэлээр мэдээ мэдээлэл, нэвтрүүлэг контентуудыг дотооддоо бэлтгэн, олны таашаалд нийцсэн гадаад болон дотоод контентуудыг албан ёсны эрхтэйгээр бэлтгэн хүргэж байна. TV10 телевиз нь 2014 оны 5-р сарын 10-ны өдрөөс эхлэн тоон системд бүрэн шилжин орж дуу дүрсний өндөр чанартайгаар үзэгч олондоо контентоо хүргэж байна. Бид 2015 оны 12-р сарын нэгний өдрөөс эхлэн full HD форматаар бүхий л мэдээ мэдээлэл нэвтрүүлгүүдээ бэлтгэж телевизийнхээ ерөнхий өнгө төрх, бодлого төлөвлөлтөд шинэчлэл хийн үзэгч олныхоо таашаалд нийцсэн нийгмийн дуу хоолой болсон телевиз болохыг зорилгоо болгон ажиллаж байна. Өглөөний 7 цагаас үдшийн 24 цаг хүртэл буюу жилийн туршид 6205 цагийн контентийг үзэгч олондоо хүргэж байна. Нийт 30 гаруй  уран бүтээлчид ажиллаж байгаа бөгөөд уран бүтээлчдийн 80% нь хэвлэл мэдээлэл, телевизийн салбарт 3-10 жил ажиллаж байгаа туршлагатай уран бүтээлчид юм.

ТВ10 телевизийн Нэвтүүлгийн алба

Тус телевизийн нэвтрүүлгийн алба нь эфирийн 70-80 хувийг өөрсдийн бэлтгэсэн нэвтрүүлгүүдээр хангаж байна. Ингэхдээ үзэгчдийн сонирхол татсан шинэ шинэлэг санаа бүхий сонирхолтой сэдэв, зураг авалт өнцөг шийдлийг сонгон үзэгчдийн үзэх сонирхолтой нэвтрүүлгийг бэлтгэн хүргэж байна. Тухайлбал олны танил хүмүүсийг урьж оролцуулсан “Манайд хоноё”, “Би Монгол хүн”, “Хит парад”, “Фэйсбүүк од” гэх мэт нэвтрүүлгүүдийг үзэгчдийн хүртээл болгож байна.

ТВ10 телевизийн Мэдээний алба

Мэдээний албаны сэтгүүлчдийн хувьд ёс зүйн зарчмыг чандлан баримтлан ажилладаг гэдгээрээ бусад телевизээс ялгарч байна. Ёс зүйн зарчим бол бидний малгай юм. Манай мэдээний албаны хувьд өдөр тутамд болж буй үйл явдлуудыг сонгох бус нийгэмд болж байгаа голлох үйл явдлыг сонгон авч бусдаас онцлох мэдээллийг хүргэж байна. Тухайн авсан голлох мэдээллийнхээ араас эрэн сурвалжилж сэтгүүлчийн эрэл хайгуулыг хийж ажилладаг.  Ингэснээр бид чанартай тэнцвэртэй ёс зүйтэй мэдээллийг үзэгчдэд хүргэж байна. Манай мэдээллийн хөтөлбөр Даваагаас Баасан гарагуудад 18, 21 цагуудаас үзэгчдийн хүртээл болохоос гадна маргааш нь давтан хүрдэг. Мөн бямба ням гарагийн 20 цагаас долоо хоногт болсон үйл явдал голлох мэдээллүүдээ тоймлон тойм хөтөлбөрийг хүргэж байна. Тойм хөтөлбөр даваа гарагийн өглөө давтан хүрдэг.  Бид мэдээллийн хөтөлбөр бүрээрээ тусгай сурвалжлага бэлтгэн олон талын эх сурвалжаас тайлбар авч тэнцвэртэй мэдээллийг үзэгчдэд хүргэж байна.

Инженер техникийн алба

Манай инженер техникийн албанд техникийн өндөр мэдлэгтэй мэргэжлийн мэргэшсэн инженер ажиллаж хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглан түргэн шуурхай, чанарын өндөр түвшинд мэдээ мэдээлэл контент зэргийг бэлтгэх боломжоор хангадаг билээ. Бид шинэ өнгө, шинэлэг нэвтрүүлэг үзэгч олондоо хүргэх зорилгоор техникийн шинэчлэл хийн Canon 5d mark II камеруудаар нэвтрүүлгүүдийнхээ зургийг авч байгаа билээ. Эфирийн гаралтаа Full HD SDI embedded гаралтаар бүхий л сувгуудруугаа шилэн кабелаар холболт хийж, чанарын алдагдалгүйгээр үзэгчиддээ хүргэж байна.

Бизнес хөгжлийн алба

Бизнес хөгжлийн алба нь TV10 телевизийн бодлогод нийцсэн үйл ажиллагаа явуулах зарчмаар  телевизийн уран бүтээлчидтэй хамтран Монголын телевизийн салбарт байр сууриа бэхжүүлж, бусад телевизүүдийг манлайлан улмаар “Медиа групп” болон ажиллах зорилго тавин ажиллаж байна. 2012 оны 8 сарын 1-ний өдрөөс эхлэн Маркетингийн алба гэсэн нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн үйл ажиллагааны болон уран бүтээлийн менежментийн шинэчлэл хийх үйл явц явагдаж байгаатай холбогдуулан Маркетингийн алба, Ашиглалт зохицуулалтын албыг нэгтгэж Бизнес хөгжлийн алба гэсэн нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан бол 2015 оны 11 сарын 01ний өдрөөс дахин шинэчлэл хийн продюсингийн уялдаа холбоог тусган оруулж шинэ төлөвлөгөө, шинэ бодлогоор ажиллаж эхэлсэн юм. Түүнчлэн Монголын жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж ажиллах үүднээс олон төрлийн шинэлэг бизнесийн нэвтрүүлгийг санаачлан хэрэгжүүлж байна.

Програм контент төлөвлөлтийн алба

ТV 10 телевизийн мэргэжилийн баг сүүлийн үеийн техникийн шинэчлэгдсэн HD технологийг телевиздээ ашиглаж, дуу дүрсний өндөр түвшинд аливаа нэвтрүүлэг, мэдээ мэдээлэл бэлтгэн хүргэж байна. Телевизийн салбарт бизнес эдийн засгийн чиглэлийг баримталсан нэвтрүүлэг мэдээ мэдээллийн фондыг бүрдүүлж эх орныхоо өнцөг булан бүрт хараагаа сунгаж, сураг тавин, хэрэгтэй мэдээ мэдээлэл, нэвтрүүлгийг цаг алдалгүй цэнхэр дэлгэцээрээ дамжуулан хүргэхээр ажиллаж байна.

Кино, гадаад нэвтрүүлгийн алба

Манай телевизийн хувьд 2015 онд “Дижитал контент” байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулан үзэгчдийн сонирхол татсан кино гадаад нэвтрүүлгийг оюуны өмчийн албан ёсны онцгой эрхтэйгээр авч өөрсдийн кино албандаа хөрвүүлэн дуу дүрсний өндөр чанартайгаар үзэгчиддээ хүргэж байна. Цаашлаад дэлхийн хэмжээнд үзэгчдийн таашаалд нийцсэн бүхий л кино контентуудыг өөрийн эфирээр үзэгч түмэндээ хүргэх зорилтыг баримтлан ажиллах болно.

Гадаад харилцаа

Бид сайтын холбооны 500 гаруй сайт болон zaluu.com, top.com, zone.mn зэрэг бусад томоохон сайтуудтай хамтран ажиллаж байна. Манай телевизээр гарч байгаа мэдээ нэвтрүүлгүүд хамтран ажилладаг сайтуудад байршиж мэдээ мэдээллийг цаг алдалгүй бусад мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэж байна. TV10 телевиз нь сошиал нэтворкийг алдалгүй ашиглаж байна.

Хамтрагч байгууллага

TV10 телевиз нь шинэлэг, чанартай, тогтвортой, өргөн хүрээг хамарсан гэсэн зарчмыг баримталдаг төдийгүй хамтын ажиллагаандаа хамгийн хамгийн гэсэн тодотголтой байгууллагуудыг урин оролцуулхыг зорьдог билээ. Бид Green wizard, Хүмүүн продакшнуудтай хамтран цөөнгүй уран бүтээлийг бэлтгэж байгаа юм.

Бид цаашид

Бид цаашлаад нийгмийн асуудлыг хөндсөн контент, энтертайнмент контент, эдийн засгийн мэдээ мэдээлэл, гээд бүхийл чиглэлээр чанартай шинэлэг уран бүлээтүүдийг хүргэхээр зорин ажиллаж байна.

 

Номинациуд
Гарах
Эхлэл   |    Удирдамж   |    Бүртгүүлэх   |    Холбоо барих
© 2016 http://bestofmongolia.mn