Эхлэл Танилцуулга журам Мэдээлэл Бүртгүүлэх
Санал асуулга дуусахад:
Нийт номинациуд: 
66
Нийт нэр дэвшигчид: 
898
Best of Mongolia 2015
Best of Mongolia 2014
Best of Mongolia 2013
Best of Mongolia 2012
Хууль сахиулахын их сургууль
Өрсөлдөж буй номинаци:
Санал өгөх
279
Саналын тоо
Танилцуулга
Утас:
70155026
Facebook:
Website:
АЛСЫН ХАРАА

Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах, хүний эрх, эрх чөлөөг хангах, хууль сахиулах ажлын шинжлэх ухаан, боловсрол, үйлчилгээний нэгдлийг хангахуйц инновацийн үр ашигтай тогтолцоог хөгжүүлэх, судалгааны тодорхой чиглэлүүдэд тэргүүлэх байр суурьтай, зөвлөх эрхтэй, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн шинжлэх ухааны хамт олон болон төлөвших замаар ард түмнийхээ энх амгалан байдлыг сахиулах, бүс нутгийн аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт өөрийн хувь нэмрийг оруулагч мэдлэг, оюуны төв байхад чиглэгдэнэ.


ЭРХЭМ ЗОРИЛГО
 

Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, язгуур эрх ашгийг үнэнч шударгаар хамгаалахад бэлэн мэргэжлийн болон өндөр боловсрол, мэдлэгтэй, төрийн тусгай албаны шилмэл бүрэлдэхүүнийг бэлтгэх, хууль сахиулах салбарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэхэд оршино.


ЗОРИЛТ
 

Боловсрол, шинжлэх ухааны талаар баримтлах төрийн бодлогод тулгуурлан, боловсрол, эрдэм шинжилгээний ажлын үндсэн зарчим, олон улсын нийтлэг жишиг, хандлагад нийцүүлэн хүмүүнлэг, ардчилсан, эрх зүйт нийгмийг цогцлон бүрдүүлэх, төлөвшүүлэхэд, шударга ёсыг тогтоох бат итгэл үнэмшилтэй, мэргэжлийн өндөр боловсрол, ур чадвартай, ёс суртахууны бүрэн төлөвшилтэй төрийн тусгай алба хаагч бэлтгэх, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах, хууль хэрэгжүүлэх үйл ажиллагааны шинжлэх ухааны үндэслэлийг хангахад оршино.


ҮНЭТ ЗҮЙЛ
 

  • Багш, судлаачдын оюуны өндөр чадавхи
  • Шинжлэх ухаан, боловсрол, үйлдвэрлэлийн нэгдэл
  • Хамт олны эв нэгдэл, соёл, ёс зүй
  • Үр бүтээлтэй багийн удирдлага
  • Уламжлал ба шинэчлэл
  • Салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн чадварлаг төгсөгчид
Номинациуд
Гарах
Эхлэл   |    Удирдамж   |    Бүртгүүлэх   |    Холбоо барих
© 2016 http://bestofmongolia.mn