Эхлэл Танилцуулга журам Мэдээлэл Бүртгүүлэх
Санал асуулга дуусахад:
Нийт номинациуд: 
66
Нийт нэр дэвшигчид: 
898
Best of Mongolia 2015
Best of Mongolia 2014
Best of Mongolia 2013
Best of Mongolia 2012
Бэрэн групп
Санал өгөх
170
Саналын тоо
Танилцуулга
Утас:
976-70071888
Facebook:
Манай компани нь 1990 оны компьютерийн программ хангамж, үйлдвэрлэлийн автоматжуулалтын чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлж байсан түүхтэй. Компани өнгөрсөн хугацаанд гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн импортлон дотоод зах зээлд худалдан борлуулахын зэрэгцээ хүнсний үйлдвэрлэл, ноос ноосон бүтээгдэхүүний үйлдвэрлэл, газар тариалан, мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаагаа тэлж өргөжүүлж ирсэн.

Сүүлийн жилүүдэд уул уурхай, барилгын салбарт хөрөнгө оруулалт хийж компаний бодлого стратегийг шинэчлэн тодорхойлсноор Бэрэн групп маань одоогийн байдлаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, Уул уурхай, хүнд үйлдвэрлэл, Гадаад дотоод худалдаа, Барилга, үл хөдлөх хөрөнгө гэсэн 4 томоохон салбарт үйл ажиллагаа явуулж байна.

Өнөөдрийн байдлаар дотоодын болон гадаадын зах зээлд 100 гаруй төрлийн түүхий эд, бүтээгдэхүүн буюу жилдээ сая гаруй тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэн нийлүүлдэг бие даасан 13 компани, 1500 гаруй ажилтантай группын зохион байгуулалт бүхий компани болон ажиллаж байна.

Бэрэн Групп нь цаашид амжилтаа бататгаж бизнесийн салбаруудынхаа цар хүрээг өргөжүүлэн үйлдвэрлэлийн хэмжээг олон дахин өсгөж, олон улсын стандартад тэнцсэн компани болох зорилтыг хэрэгжүүлж байна. - See more at: http://www.beren.mn/index.php?view=product&type=content&id=117&menuid=49#sthash.CZc77SIR.dpuf
Номинациуд
Гарах
Эхлэл   |    Удирдамж   |    Бүртгүүлэх   |    Холбоо барих
© 2016 http://bestofmongolia.mn