Эхлэл Танилцуулга журам Мэдээлэл Бүртгүүлэх
Санал асуулга дуусахад:
Нийт номинациуд: 
66
Нийт нэр дэвшигчид: 
898
Best of Mongolia 2015
Best of Mongolia 2014
Best of Mongolia 2013
Best of Mongolia 2012
Ухааны ундраа менежментийн академи
Өрсөлдөж буй номинаци:
Санал өгөх
163
Саналын тоо
Танилцуулга
Утас:
96652180
Facebook:
Website:

“Ухааны Ундраа” менежементийн академи нь хувь хүний чадамжийг дээшлүүлэх, ирээдүйдээ итгэлтэй, нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдсөн, хөрвөх чадвартай, шилдэг боловсон хүчин бэлтгэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулах зорилгоор 2006 оны 03 сарын 15-ны өдөр үүсгэн байгуулагдсан.

Тус академи нь урт болон богино хугацааны менежер бэлтгэх онол, дадлага хосолсон сургалтыг тогтмол хугацаанд  амжилттай зохион байгуулдаг. Үүнд:

-          Удирдахуйн болон Хүний нөөцийн менежер

-          Оффис менежер-Нарийн бичгийн дарга

-          Аж ахуйн нярав-менежер

-          Зохион байгуулагч-менежер

-          Борлуулалтын менежер

Сургалтуудыг явуулахдаа суралцагчдад ойлгомжтой, хүртээмжтэй, амьдралд хэрэгжүүлэхэд ойр дөхөм байхаар  орчин үеийн онол, практикийн сургалтын доорх аргуудыг ашиглан явуулдаг. Үүнд:

1.      Лекцийн арга

2.      Байгаль дээрх сургалтын арга

3.      Видео бичлэг, аудио хуурцаг ашиглах арга

4.      Үзүүлэн таниулах болон кейс ажиллагааны арга

5.      Багаар болон бүлгээр хэлэлцэх арга

6.      Бусад

2012 оноос үйл ажиллагаагаа өргөжүүлж, академик боловсролыг олгох сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулж байгаагийн зэрэгцээ 2011-2012 оны хичээлийн шинэ жилээс эхлэн “Удирдахуйн болон Хүний Нөөцийн менежер” мэргэжилтэн бэлтгэх нэг жилийн дипломын боловсрол олгох сургалтыг  зохион байгуулж, улмаар энэхүү мэргэжлээр 100 гаруй оюутан, залуус амжилттай суралцаж төгссөн. 2012-2013 оны хичээлийн жилд мөн 100 гаруй суралцагчдыг амжилттай төгсгөн Хүний нөөцийн менежерийн мэргэжлийн диплом, ромбыг олгож, ажлын байранд үнэ төлбөр зуучилсан билээ.

 Өдгөө тус академи нь нийтдээ 1200 орчим менежерийг бэлтгэн гаргаад байгаа бөгөөд 70% орчим нь мэргэжлийн дагуу ажлын байртай болсон байна.

Номинациуд
Гарах
Эхлэл   |    Удирдамж   |    Бүртгүүлэх   |    Холбоо барих
© 2016 http://bestofmongolia.mn