Эхлэл Танилцуулга журам Мэдээлэл Бүртгүүлэх
Санал асуулга дуусахад:
Нийт номинациуд: 
66
Нийт нэр дэвшигчид: 
898
Best of Mongolia 2015
Best of Mongolia 2014
Best of Mongolia 2013
Best of Mongolia 2012
"Монсудар" ХХК
Өрсөлдөж буй номинаци:
Санал өгөх
197
Саналын тоо
Танилцуулга
Утас:
11-32-99-62
Facebook:
Website:

“Монсудар паблишн” хэвлэлийн газар нь 1998 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд өдгөө 58 ажилтантай, өргөн сэдвийг хамарсан 70 – 80 орчим шинэ ном, бүтээлийг жил бүр нийтийн хүртээл болгодог монголын хамгийн том хэвлэлийн газар болоод байна. Нийгмийн боловсролыг дээшлүүлж оюуны царааг тэлэх, хүмүүсийн өдөр тутмын амьдралд хэрэг болохуйц сэдвүүдийг хөндсөн үндэсний болон гадаадын 800 гаруй ном, бүтээлийг манай хэвлэлийн газар уншигчдынхаа оюуны хүртээл болгосон билээ. Түүнчлэн хуучны ховор, мартагдсан зохиолыг сэргээн хэвлэж, дэлхийн сонгодог уран зохиол, Нобелийн шагналт зохиолчдын бүтээл, орчин цагт олон улсад бестселлер болж буй шинэ зохиолуудыг орчуулан гаргадаг. Мөн манай Жангар редакци хэвлэн нийтлэлийн бодлогоо ирээдүй болсон хойч үе рүүгээ хандуулсны үр дүнд хүүхдүүдийн нас насны онцлогт тохирсон, мэдлэг, хүмүүжлийн сэдэвт 30 гаруй шинэ төрлийн номуудыг жилд гаргаж байна. Мөн жилээс жилд бидний үйл ажиллагаа өргөжиж, газрын зураг, үндэсний болон гадаадын сонгодог дуу хөгжим CD, толь бичгүүд, хэл шинжлэлийн бүтээлүүд зэргийг эрхлэн гаргадаг бие даасан чиглэлүүдтэй болоод байна. Манай хэвлэлийн газар 2005 оноос эхлэн өнөөдрийг хүртэл Ерөнхий боловсролын сургуулийн 200 гаруй нэр төрлийн сурах бичиг, дасгал ажил, багшийн ном, хэрэглэгдэхүүн зэргийг эрхлэн гаргаж, сургуулийн болон нийтийн номын санг баяжуулах чиглэлээр 40 гаруй мянган ном нийлүүлжээ. Мөн 2003 оноос гадаад харилцаагаа эрчимтэй өргөжүүлэн олон улсад нэр нөлөө бүхий Oxford University Press, Cambridge University Press, Dorling Kindersley Ltd., Random House Inc., Little, Brown Company зэрэг 50 гаруй байгууллагуудтай хамтран ажиллаж, дэлхий дахины бүтээлийн сор болсон олон номыг монголчууддаа танилцуулаад байна. Манай хэвлэлийн газар ном бүтээхийн зэрэгцээ нийгэм, олон нийтийн боловсролыг дээшлүүлэх, ухаарал нэмэх, соён гэгээрэх хүсэл тэмүүллийг бий болоход нэмэр болох төрөл бүрийн үйл ажиллагааг дэмжин оролцдог төдийгүй өөрсдөө ч нийгмээ уриалан дуудсан арга хэмжээнүүдийг зохион байгуулдгийн нэг жишээ бол “Соён гэгээрлийн өдрүүд” юм. Энэ арга хэмжээнд зохиолч, орчуулагч, эрдэмтэд, хэвлэл мэдээлэл, өргөн олон уншигч нар оролцдог бөгөөд жил бүр тодорхой сэдвээр уламжлал болгон амжилттай зохион байгуулагдаж эхэлсэн билээ.

Номинациуд
Гарах
Эхлэл   |    Удирдамж   |    Бүртгүүлэх   |    Холбоо барих
© 2016 http://bestofmongolia.mn