Эхлэл Танилцуулга журам Мэдээлэл Бүртгүүлэх
Санал асуулга дуусахад:
Нийт номинациуд: 
66
Нийт нэр дэвшигчид: 
898
Best of Mongolia 2015
Best of Mongolia 2014
Best of Mongolia 2013
Best of Mongolia 2012
Юнивишн ХХК
Санал өгөх
579
Саналын тоо
Танилцуулга
Утас:
7711-8811
Facebook:

Мэдээлэл технологийн үсрэнгүй хөгжил нь цаг үеийн хэрэгцээ шаардлагаар тодорхойлогдож, 21 дүгээр зуунд хүн төрөлхтөн ухаалаг технологийг өөрсдийн хэрэглээнд асар өндөр хурдацтайгаар нэвтрүүлж байгаа билээ. Үүний нэг илрэл болж мэдэээлэл технологийн салбарт Монголын Юнител группын 100%-ийн хөрөнгө оруулалттайгаар Юнивишн компани байгуулагдаж, дэлхийн технологийн гайхамшиг өрхийн цоо шинэ гурвалсан үйлчилгээ болох IPTV, ИНТЕРНЭТ, СУУРИН УТАС-ыг Улаанбаатар хотын нийт өрхүүддээ хүргэхэд бэлэн боллоо.

Эрхэм хэрэглэгч та бүхэндээ өрхийн цоо шинэ гурвалсан үйлчилгээг товч танилцуулахад :

IPTV үйлчилгээ нь телевизийн технологийн орчин үеийн шийдлийг хэрэглэгч танд санал болгох бөгөөд та Монголын болоод дэлхийн шилдэг сувгуудыг анх удаа HD формат буюу дуу, дүрсний гайхамшигт 1080 пиксел нягтралтайгаар хүлээн авч үзэхээс гадна, телевизийн сувгуудаа ухраах, зогсоох, видео сангаас хүссэн киногоо сонгон үзэх зэрэг телевизтэйгээ бүрэн харицаж, хүссэнээрээ удирдах боломжийг анх удаа танд олгож буй шилдэг үйлчилгээ юм.

Интернэтийн үйлчилгээ нь шилэн кабелийн GPON технологиор дамжин хамгийн найдвартай, хамгийн өндөр хурдаар Танай гэрт хүрч буй тул та манай интернэтийн үйлчилгээний чанарт эргэлзэх зүйлгүй бөгөөд хамгийн чухал нь хүссэн хурдаа сонгох, гэрийнхээ хаанаас ч Wi-Fi интернэтэд холбогдох зэрэг боломжийг олгож буй дэлхийн шилдэг интернэтийн үйлчилгээ юм.

Шинэ үеийн суурин утасны үйлчилгээ нь танай гэр бүлийг 24/7 цагийн турш найдвартай холболтоор хангах бөгөөд хамгийн хямд ярианы тарифтай учир та гэрээсэээ үүрэн болон суурин утас руу холбогдсоноор өрхийн холбооны зардлыг бууруулах бүрэн боломжтой үйлчилгээ юм.

Дээрхи гайхамшигт гурвалсан үйлчилгээг Монголын мэдээлэл технологийн Юнивишн компани Танд болон Танай гэр бүлд санал болгож буй бөгөөд манай компани үйлчилгээгээ хүргэхдээ Таны оршин сууж буй орон сууц бүрт өөрсдийн шилэн кабелийн дотоод холболтыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж үйлчилгээгээ хүргэдэг. Та өөрийн оршин суугаа газарт шилэн кабелийн сүлжээ хүрсэн талаарх мэдээллийг манай үйлчилгээний төвийн 7711-8811 дугаараас болон www.univision.mn сайтийн хамрах хүрээ булангаас шалгах боломжтой. Манай сүлжээ Танайд хараахан хүрээгүй бол та дээрх хаягуудаар хамрах хүрээнд холбогдох хүсэлтээ илэрхийлж захиалгаа өгөөрэй. Бид Улаанбаатар хотын орон сууцтай өрх бүрт хүрч, хамгийн шилдэг, хамгийн гайхамшигтай өрхийн гурвалсан үйлчилгээгээ хүргэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Бид үйлчилгээнийхээ үнэ тарифийг зах зээлийн судалгаан дээр үндэслэн хамгийн боломжит хувилбараар нэвтрүүлж буй учир та сонголтоо хийгээрэй.

Номинациуд
Гарах
Эхлэл   |    Удирдамж   |    Бүртгүүлэх   |    Холбоо барих
© 2016 http://bestofmongolia.mn