Эхлэл Танилцуулга журам Мэдээлэл Бүртгүүлэх
Санал асуулга дуусахад:
Нийт номинациуд: 
66
Нийт нэр дэвшигчид: 
898
Best of Mongolia 2015
Best of Mongolia 2014
Best of Mongolia 2013
Best of Mongolia 2012
Сод монгол
Санал өгөх
592
Саналын тоо
Танилцуулга
Утас:
+976 324202, 311572
Facebook:
Website:
Сод Монгол Групп ХХК нь 1999 онд бизнесийн үндсэн чиглэл болох газрын тосны бүтээгдэхүүний худалдааны чиглэлээр үүсгэн байгууллагдсан бөгөөд өдгөө худалдаа, газрын тосны бүтээгдэхүүний барилга байгуулламж, энтертайнмент бизнес, аялал жуулчлал, авто зам зэрэг салбаруудад үйл ажиллагаа явуулдаг нэр хүндтэй томоохон групп компани болтлоо өргөжин хөгжижээ.
Группын бүтцэд газрын тосны барилга байгууламж барих бүтээн байгуулалтын үйл ажиллагаа эрхэлдэг “Алхана Трейд” ХХК, газрын тосны бүтээгдэхүүн импортолж, борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг “Сод Монгол Групп” ХХК, хүнд машин, механизмын тос, тосолгооны үйлдвэрлэл эрхэлдэг “Эрдэнэт Ойл” ХХК, ТС-1 онгоцны шатахуун импортолж, борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг “Мэргэ Ван” ХХК, шингэрүүлсэн нефтийн бүтээгдэхүүний худалдаа, газрын тосны хайгуул эрхэлдэг “Эс Эм Жи Ойл энд Газ” ХХК, кино театрын үйл ажиллагаа эрхэлдэг “Нью Тур Сафарис”, аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг “Нью Тур” ХХК, тохижилт үйлчилгээ эрхэлдэг СХД-ийн ТҮК зэрэг компаниуд болно.
Бид ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны тэргүүлэгч аж ахуй нэгжүүд болох Роснефть НХН, Газпром, ТНК-ВП, Урал-Ойл зэрэг компаниудтай хамтран ажиллаж, чанарын шаардлагад нийцсэн бүх төрлийн автобензин А-80, Аи-92, Аи-95, сүпер Аи-98, агаарын хөлгийн ТС-1 шатахуун, дизелийн түлш /өвөл, зун/, галлагааны зориулалттай М-100 мазут болон битум БНД-90/130 зэрэг нефтийн бүтээгдэхүүнүүдийг импортлон дотоодын зах зээлд нийлүүлж байна.
Манай компани нь нийгэм эдийн засгийн томоохон бүс нутгууд болох Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Өмнөговь, Дорноговь, Сэлэнгэ зэрэг хот, аймгуудад 60 гаруй шатахуун түгээх станц, 4 газрын тосны бүтээгдэхүүний агуулах, нефть хангамжийн баазтай ба нийт ажиллагсдын 80 хувийг нефтийн мэргэжлийн их дээд сургууль, коллежийг төгссөн чадварлаг боловсон хүчин бүрдүүлэн ажиллаж байна.
Номинациуд
Гарах
Эхлэл   |    Удирдамж   |    Бүртгүүлэх   |    Холбоо барих
© 2016 http://bestofmongolia.mn