Цахим санал асуулга

Ковид-19 ба жижиг дунд бизнесүүд “амьд үлдэх” боломж

Коронавирусын халдварын тархалт дэлхий даяар аюулын харанга дэлдэж дэлхийн улс оронууд онцгой байдалд шилжиж байгааг бид бүгд мэднэ.

Манай улс ч эрсдэлтэй улсын тоонд багтаж, бусад улс орнуудаас хамгийн түрүүнд шахуу онцгой байдал руу шилжсэн энэ нөхцөлд бизнес эрхлэгчид “амьд үлдэх” онцгой даалгавар аваад байгаа.

Тэр дундаа хөдөлмөрийн зах зээлийн 200’000 хүнийг ажлын байраар хангадаг худалдаа үйлчилгээ эрхлэгчид энэ онцгой нөхцөлд бизнесээ аварч үлдэх бүхий л боломжийг эрэлхийлж байна. Тэгвэл ажил үйлчилгээгээ онлайн хэлбэрлүү яаралтай шилжүүлэх боломж бий. Монголд онлайн худалдааны хөгжил өнөөдрийг хүртэл төдийлөн хүчгүй байсан ч аливаа хямрал давхар боломж дагуулж байдгийн жишгээр бизнес эрхлэгчид онлайн худалдааны тухай сурч мэдэж хөгжих боломжууд давхар гарч ирлээ.

Иймд та бүхэн үйл ажиллагаагаа цахим хэлбэрт шилжүүлэн дэлхий нийтийн дэвшилтэт технологиудыг байгууллагатаа нэвтрүүлээрэй. Мөн дотооддоо бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуй нэгж, хувь хүмүүстэй хамтарч ажиллана.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://bestofmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.