Цахим санал асуулга

Дархлаа муудвал шүд цоорох аюултай.

Хүний дархлааны систем шүд цоороход нөлөөлдөг гэвэл та итгэх үү. Амны хөндийн эрүүл ахуй, буруу хооллолтоос үүдэж шүдний цоорол, чулуу, шарлалт, буйлны үрэвсэл зэрэг нөгөө л нэг толгой өвтгөсөн асуудлууд үүсдэг. Хүний биеийн дархлааны систем ч мөн адил амны хөндийн эрүүл байдалд муугаар нөлөөлж ялангуяа шүдний цоорол үүсгэх цоорсон шүдийг улам хүндрүүлэх шалтгаануудын нэг болдог гэнэ.

Хүний биед тунгалгийн булчирхай гэж бий.

Энэ нь таны дархлааг сайжруулан, биед агуулагдах ашигтай нэгдлүүдийг ашиггүйгээс нь зааглан, хөлс, шүлс, шээс зэргээр биеэс хорыг гадагшлуулахад тусалдаг тогтолцоо юм. Гэвч хөдөлгөөний болон шим тэжээлийн дутагдал, ядарч, сульдах, дутуу нойрноос болж энэ тогтолцоо доголдож дархлааг муутгадаг. Энэ үед амны хөндий дэх бактери, нянгууд идэвхжиж шүдний элдэв өвчлөл (цоорол), ханиад хүрэх, хоолой өвдөх зэрэг наад захын бидний мэдэх өвчнүүд хийсээд л ирнэ.

Та нэг ёсондоо аливаа өвчинд маш өртөмтгий, эмзэг болно гэсэн үг.

Тэгэхээр бид эрүүл шүдтэй байя гэвэл ганцхан шүдээ зөв угааж, чихэр бага идэх биш бүхэл бүтэн амьдралын хэв маягтаа анхаарч үргэлж дархлаагаа дэмжих ёстой гэдгийг ойлгоорой.

Ялангуяа хаврын улирал тохиож буй цагт:

Ус сайн ууж

Дасгал хөдөлгөөн хийж хөлсөөр хороо гадагшлуулан

Шим тэжээлтэй хоол, хүнс идэж

Нойроо зөв зохицуулж дархлаагаа дэмжээрэй.



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://bestofmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.