Цахим санал асуулга

Б.ОЮУСОНДОР: "Angel baby"Бид аз жаргалыг өлгийднө уриатайгаар ажиллаж байна.

Эх орны ирээдүй болсон бяцхан үрсдээ зориулж  бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн их үйлс  тань хэзээнээс эхэлсэн бэ?

Angel baby оёдлын үйлдвэр маань бид аз жаргалыг өлгийднө уриатайгаар үйл ажиллагаагаа тасралтгүй тогтмол хугацаанд  явуулаад  11 дэхь жилтэй золгож байна. Анх жижигхэн өрөөнөөс ганцхан  оёдлын машинтай эхэлж байсан. Хэрэглэгчид маань яагаад манай өлгийнд дуртай байсан учир нь  тухайн үедээ л байгаагүй багц өлгий мөн монгол уламжлалдаа нийцсэн бор  хөвөнг гараар зулж өгсөн дээрээс нь өлгийний иж бүрдлүүдэд үнэгний эсгий,  хонх нь загвартайгаа байдаг учраас аав нар нь өөрсдөө хайчилдаг гэх мэт маш  олон давуу талуудтай байсан учраас хэрэглэгчид маань амнаас ам дамжин  өргөжин тэлсээр  манай angel baby хүүхдийн их дэлгүүр маань одоог хүртэл амжилттай үйл ажиллагаагаа явуулж байна. Одоогоор манай хүүхдийн их дэлгүүр нь Улаанбаатар хотод 4 үндсэн салбар нэгж, хөдөө орон нутагт  40 гаруй гэрээт борлуулагчаар дамжуулан өөрсдийн үйлдвэрээс гарч байгаа оёмол бүтээгдэхүүн болон импортоор оруулж ирж байгаа 3000 гаруй бараа бүтээгдэхүүнийг  худалдаалж байна.

Нярайн хүүхдийн бараа бүтээгдэхүүн хийдэг гэдэг утгаараа танай байгууллага ямар үйл ажиллагаа дээрээ чухалчилж ажилладаг вэ?

Нярайн хүүхдийн хувцас үйлдвэрлэдэг учраас бид орчны цэвэр цэмцгэр байдал болон нярай хүүхдэд зориулагдсан түүхий эд материалыг үйлдвэрээс нь авчирах мөн  оёдол  эсгүүрийн хувьд  хүүхдийг хатгаж урахгүй, хөдөлгөөнд нь саад болохгүй зөөлөн даавуу хэрэглэх гэх мэт маш нарийн зүйлүүдийг бүтээгдэхүүндээ шингээж өгдөг.  

Танайх байгуулагдсан цагаасаа эхлүүлээд бүтээгдэхүүнийхээ чанар болон материал дээрээ анхаарч ирсэн. Тэгвэл сүүлийн үед хэрэглэгчдэд  дуулгах сонин содон мэдээлэл юу байна?

Хэрэглэгчид маань яг хүсэж байна тэр хүсэлтийн дагуу загвар болон материалын хувьд анхаарч  илүү сайжруулалт, шинэчлэлт хийгээд явдаг. Энэ удаагийн шинэчлэлт хийсэн давуу тал нь дэлхий нийтийн ээжүүдийн хошуураад байгаа муслин  даавуу гэх зүйлийг үйлдвэртээ нэвтрүүлж өгсөн байгаа.  Энэхүү давууны давуу тал нь угаахад хурдан хатдаг, толбо тогтох нь бага бактери үржихгүй гэх мэтчилэн маш олон давуу талтай. Мөн түүнээс гадна хувцасны материалд шинэчлэлт хийсэн байгаа. энэхүү шинэчлэлт хийсэн хувцасны даавуу маань  эко материалтай, амьсгалдаг, мөн 2 давхар давуугаар хийж өгсөн нь хүүхдэд илүү  тав тухтай, хөдөлгөөнд саад учруулахгүй гэх давуу талуудтай болсон.

Нийт хэдэн нэр төрлийн бараа үйлдвэрлэж хэрэглэгчдэдээ хүргэдэг вэ?

Үйлдвэрлэлийн хувьд нийт 40 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн гаргадаг. Мөн юу хүсэж байна тэр хүсэлтийн дагуу нэмж үйлдвэрлэлтэнд гаргадаг.

Танай байгууллагын хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд ямар ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?

Манай angel baby хүүхдийн их дэлгүүрээр худалдан авалт хийсэн нийт хэрэглэчдийн үнийн дүнгийн тодорхой хувь нь сайн үйлсэд зориулагддаг. Бид 2019 онд 1-р амаржих газар төрсөн 100 ээжид бүтээгдэхүүний дээжээс бэлэг болгон байна. Мөн ханиад томууны улирал ирж байгаатай холбогдуулан утлагын аппаратыг нэн шаардлагатай 30 цэгт байршуулсан байгаа.

 2020 онд хандивын аян зохион байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна удахгүй бид сайхан мэдээтэй уулзах болно.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://bestofmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.